Нийгэм

Рашаантын төлбөр хураах постын дээврийг мөргөжээ

Өчигдөр /2019.04.14/ 17:00 цагийн орчимд Зам тээвэр, хөгжлийн төвийн харъяа Рашаантын төлбөр хураадаг постын дээврийг “North Benz маркийн автомашины жолооч мөргөсөн хэрэг гарлаа. Ослын улмаас гарсан хохирлыг тухайн жолооч барагдуулах бөгөөд одоогоор ямар шалтгаанаар мөргөсөн болох нь тодорхойгүй байна. Хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэхь Замын цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Тээврийн цагдаагийн албанаас уг постоор тээврийн хэрэгслүүд хэвийн зорчиж байгаа тухай мэдээллээ.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close