Улс төр

МАН-ын бүлэг прокурорын орлогчид нэр дэвшигч С.Алиманцэцэг, М.Чинбат нарыг дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2019.04.15/ хуралдаж, Ерөнхийлөгчөөс зөвшилцөхөөр хүргүүлсэн прокурорын орлогчид нэр дэвшигчдийг дэмжсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Ерөнхий прокурорын орлогч нарыг зөвшилцөх албан бичгийг өргөн барьсан. МАН-ын хэсэг гишүүдийн зүгээс Сонгинохайрхан дүүргийн прокурор Ш.Эрдэнэбилэгийг томилох саналыг намын удирдлагадаа тавиад буй. Тиймээс эрх баригчдын зүгээс Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлсэн С.Алиманцэцэгийг дэмжиж,  М.Чинбатыг дэмжихгүй гэсэн байр суурьтай байгаагаа намын удирдлагадаа хэлжээ.


Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Ш.Эрдэнэбилэгийг зүтгүүлж,  Ерөнхийлөгчийн санал болгосон М.Чинбатыг дэмжихгүй байгаа МАН-ын хэсэг бүлэг хүмүүс Ерөнхий сайдтай уулзаж, “тохиролцоо” хийжээ. Тодруулбал, Ерөнхийлөгчийн санал болгосон прокурорын орлогчдыг дэмжиж, харин зүтгүүлж буй Ш.Эрдэнэбилэг прокурорыг Ерөнхий прокурорын газарт удирдах албан тушаалд томилох тухай ярилцжээ. Тиймээс өнөөдөр МАН-ын бүлэг хуралдаж, Ерөнхийлөгчийн санал болгосон С.Алиманцэцэгийг дэмжиж,  М.Чинбатыг дэмжих шийдвэр гаргасан байна.


Г.ИТГЭЛ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close