Нийгэм

“Засаг даргын явуулын өрөө” Налайх -Улаанбаатар чиглэлд ажиллаа

“Засаг даргын явуулын өрөө”-г  03 дугаар сарын 28, 29, 30-ны өдрүүдэд 7 хороонд зохион байгуулж, нутгийн захиргааны болон төрийн бүх шатны байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, үйл ажиллагаагаа сурталчилан ажилласан.

Энэ хүрээнд 04 дүгээр сарын 12-ны өдөр “Засаг даргын явуулын өрөө”-г Налайх-Улаанбаатар, Улаанбаатар-Налайх чиглэлийн нийтийн тээвэрт ажиллууллаа.

Уулзалтын эхэнд дүүргийн удирдлагууд энэ онд хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар товч мэдээлэл хүргэсэн юм. Мөн Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажил 04 дүгээр сарын 15-наас эхлэхтэй холбогдуулан хийгдэж байгаа ажил, хөдөлгөөний зохицуулалтын талаар иргэд, зорчигчдод дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж, иргэдийг зам хаах хугацаанд хүлээцтэй, тэвчээртэй байж авто замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг санууллаа. 

“Эрдэм Транс” ХХК-ийн Налайх дүүрэг хариуцсан тээвэр зохицуулагч н.Баттогтох дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазартай цуг автобусанд ажиллах үеэр замын ажил хийгдэх хугацаанд нийтийн тээврийн зохицуулалтын талаар мэдээлэл хүргэсэн юм. Түр замаар зорчих хугацаанд нийтийн тээвэр одоо байгаа хугацаанаасаа удаан явах учраас иргэдийг ажил алба, цаг зав, эрсдэлээ тооцож үйлчлүүлэхийг уриалаад шинэ зам ашиглалтад орсны дараахан 20 шинэ автобусаар үйлчилж эхлэхээр парк шинэчлэлийг хийгээд бэлэн болгосон гэдгийг хэлсэн юм. 

Иргэдийн зүгээс орон сууцны дээвэр, дулаалга, авто замын ажилд Налайхын иргэд ажиллах боломжтой эсэх, МСҮТ-ийн сургалттай холбоотой асуудлаар асуулт асууж, санал хэлж байсан бөгөөд газар дээр нь хариулт өгч, мэдээлэл хүргэсэн юм.

Холбоотой мэдээ

USD

Close
Close