Нийгэм

Чанаргүй зээлийн хэмжээ 1.9 их наяд төгрөгт хүрлээ

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2019 оны гуравдугаар сарын эцэст 19.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 112.4 (0.6%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 3.6 (22.5%) их наяд төгрөгөөр тус тус өсжээ. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2019 оны гуравдугаар сарын эцэст 897.8 тэрбум төгрөг байна. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2019 оны гуравдугаар сарын эцэст 17.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 223.1 (1.3%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 3.3 (23.5%) их наяд төгрөгөөр өссөн байна.

Үүнээс хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 913.7 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 13.1 (1.4%) тэрбум, өмнөх оны мөн үеэс 22.2 (2.4%) тэрбум төгрөгөөр тус тус буурчээ. 

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.2 хувийг эзэлж, өмнөх сараас 0.2 пунктээр, өмнөх оны мөн үеэс 1.4 пунктээр тус тус буурсан байна.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2019 оны гуравдугаар сарын эцэст 1.9 их наяд төгрөгт хүрч өслөө. Энэ нь өмнөх сараас 20.9 (1.1%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 633.4 (51.4%) тэрбум төгрөгөөр тус тус өсжээ. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.7 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 2.0 пунктээр өссөн болохыг Үндэсний статистикийн хороо танилцууллаа. 

Нийт чанаргүй зээлийн 1.6 их наяд буюу 85 орчим хувийг хувийн салбарын чанаргүй зээл эзэлж байгаа бол үлдсэн 15 орчим хувь нь иргэдийн чанаргүй зээл байна. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close