Нийгэм

“Аллергимед” эмнэлгээс хугацаа нь дууссан эм, хэрэгсэл илрүүлжээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Мэргэжлийн Хяналтын ерөнхий газрын даргын баталсан “Арьс, гоо заслын эмнэлгүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” 01/38 хүрээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна.

Тус газраас Баянгол дүүрэгт байрлах Өлзий дэн ХХК-ийн “Аллергимед” эмнэлгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар тус эмнэлэгт хугацаа дууссан эм, эмнэлгийн хэрэгслүүд байсан зөрчлийг илрүүлж Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 4.1 дэх заалтын дагуу арга хэмжээ авч, улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагыг хүргүүлсэн байна.


Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close