Спорт

Монгол охид АНУ-ын Кингстонд гуравдугаар байрт шалгарав

АНУ-ын чөлөөт бөхийн охидын “Wyoming Seminary” клубийн нэрэмжит “SEM WORLD DUALS” залуучуудын багийн тэмцээн дөрөвдүгээр сарын 13-нд Пеннсилвани мужийн Кингстон хотод боллоо. Манай улсаас спортын мастер Н.Анударь, Б.Энхзул, Т.Цээням, Б.Хонгорзул, Ө.Пүрэвсүрэн, Ц.Хулан, Д.Цогзолмаа нарын бүрэлдэхүүнтэй баг оролцож гуравдугаар байрт шалгарав. Тэмцээнд найман баг өрсөлдсөн бөгөөд манай бөхчүүд хэсгийн барилдаанд зохион байгуулагч “Wyoming Seminary” клубт 5:6-гаар хожигдож, Финланд, Эстонийн тамирчидтай холимог багийг 6:2-оор, Нью-Жерси мужийн багийг 7:4-өөр ялснаар хоёрдугаар байраар шалгарсан. Улмаар гуравдугаар байрын төлөөх барилдаанд Канадын охидыг 6:5-аар буулган авснаар хүрэл цомын эзэн болов.

Манай тамирчдыг Сэлэнгэ аймгийн дасгалжуулагч Д.Энхбат дасгалжуулсан бол олон улсын шүүгч А.Дарханбаатар тэмцээнийг дэнсэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close