Энтертайнмент

Балетчин О.Анужинг “Соёлын элч”-ээр өргөмжлөв

Гадаад харилцааны Д.Цогтбаатар сайд өнгөрсөн баасан гарагт /2019.04.12/ Монгол улсын гавьяат жүжигчин, балетчин Отгонтөгсийн Анужин, Монгол Улсаас ОХУ-ын Красноярск хотод суух Өргөмжит консул Евгений Алексеевич Кузьмин нарт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулан өгөв.

Дуурь бүжгийн эрдмийн театрын  гоцлол бүжигчин, гавьяат жүжигчин О.Анужин 2018 онд Шанхайн Олон улсын балетын уралдааны хүрэл медаль, Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын балетын 11 дүгээр тэмцээний Гран при, 2015 онд Токио Сити балет тэмцээний 3 дугаар байрыг эзэлж байсан залуу уран бүтээлч юм. Өргөмжит консул Е.А.Кузьмин нь “Монгол-Оросын санаачилга 2018” цуврал арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан үзэсгэлэн яармаг, самбо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг хоёр орны хүмүүнлэг, соёл, аялал жуулчлал, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр идэвх чармайлттай ажиллаж ирсэн билээ.

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close