Нийгэм

Хууль бусаар 50 кг мөнгөн ус олж авч хадгалж байсан иргэдийг илрүүлжээ

Аюултай бодисын жагсаалтад орсон 50кг цагаан мөнгөн усыг хууль бусаар хадгалж байсныг цагдаагийн мөрдөн байцаах алба болон онцгой байдлын алба хаагчид илрүүлжээ. Хэргийг тодруулбал, өчигдөр /04-14/ -ний 18 цагийн орчимд мөрдөн байцаах албанд цагаан мөнгөн ус хууль бусаар олж авч, хадгалж байна гэсэн мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу шалгахад Аюултай бодисын жагсаалтад орсон 50 кг цагаан мөнгөн усыг хадгалж байсан гурван этгээдийг илрүүлсэн байна. Тус гурван этгээд нь Хангай хотхоны урд талын зам дээр цагаан өнгийн Alphard маркийн автомашинд 50 кг цагаан мөнгөн усыг хадгалж байжээ.

Уг гурван этгээд нь 45 настай А, 42 настай М, 73 настай Ө гэх хүмүүс аж. Мөн хэргийн шалгалтаар дахин хууль бусаар цагаан мөнгөн ус хадгалсан этгээдийн ирүүлсэн хэмээн албаны хүмүүс мэдээллээ. Уг хэргийг мөрдөн байцаах албанд шалгаж байгаа аж.

Ж.ДӨЛГӨӨН

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close