Нийгэм

Хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурав

Онцгой байдлын ерөнхий газар, ОХУ-ын ОБЯ-ны Бүгд Найрамдах Буриад Улс дахь Ерөнхий газар хоорондын 2018 оны хамтын ажиллагааг дүгнэх, 2019 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөг батлах ажлын уулзалт” энэ сарын сарын 07-10-ны өдрүүдэд Улаан-Үүд хотноо зохион байгуулагдлаа.


Уулзалтад ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга, дэд хурандаа Ч.Цогбаяр, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн, дэслэгч Э.Энэрэлбуян, ХСИС-ийн ОБС-ийн захирал, хурандаа Х.Сүхбаатар болон Орхон, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн Онцгой байдлын газрын дарга нар оролцсон юм.


 Энэ үеэр талууд хил орчмын гамшгаас хамгаалах, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хүрээнд 2018 онд гарсан ахиц дэвшил, хор уршгийг арилгахад гарсан тэргүүн туршлага, гамшиг ослын өнөөгийн нөхцөл байдлын талаар харилцан санал солилцлоо. Мөн 2018 онд хамтран ажилласан төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэн, 2019 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурсан юм.

Уулзалтын хүрээнд Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв болон ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Иргэний хамгаалалт, Онцгой байдлын газрын Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвүүдийг холбож, хамтран ажиллахаар боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close