Гадаад мэдээ

“Дэлхийн хэвлэлийн гэрэл зураг-2019”-ийн шилдэг таван гэрэл зураг

“Дэлхийн хэвлэлийн гэрэл зураг 2019” шалгаруулалтад 4738 мэргэжлийн гэрэл зурагчин 78,801 гэрэл зургаар оролцжээ. Эдгээр зургуудыг дэлхийн өнцөг булан бүрээс мэргэжлийн фото сэтгүүлчид илгээсэн бөгөөд тэдний гэрэл зургууд бидэнд хамаатай түүхийг өгүүлж, дэлхий дахины бодит байдал ямар байгааг бидний зүрх сэтгэлд ойртуулж, нүдийг минь нээж өгөхөд чиглэсэн байв. 

Энэ жил хоёр настай Гондурас охин Янела Санчезийн уйлан зогсож буй зүрх зүсэм гэрэл зургийг авсан “Getty Images”-ийн гэрэл зурагчин Жон Мур уралдааны ялагчаар тодорсон юм. АНУ, Техасын хилийн бүсэд Сандра Санчез гэх эмэгтэйг хилийн эргүүл шалгаж байх үед охин нь ээжийнхээ өмнө түгшүүртэйгээр уйлж зогсоно. Уг гэрэл зургийг дарсан Жон мур “Би тэдний царай, нүднээс айдсыг олж харсан” хэмээн хэлжээ.


АНУ-ын Миннисота мужийн Остин дахь гэртээ усанд орох гэж буй тэнгисийн цэрэг асан Эйтан Хансон. Тэр цэргийн алба хааж байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртсөнөөс болж гүн цочролд орсон бөгөөд дахин шүршүүрт орж чадахаа больжээ. Гэрэл зургийг Мэри Колверт


Алёна Кочеткова хавдрын эмчилгээнийхээ дараа хүрэн манжингийн шөл идэхээр сууж буй байдал. Гэрэл зургийг Алёна Кочеткова өөрөө авчээ. 


Геройн буюу хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс болж гэрийнхээ доод хонгилд нас барсан Брайн Молмсбюригийн биеийг авч явж байна. АНУ, Охайо, Майяамисбург. Гэрэл зургийг Филипп Монтгомери


 Дахин боловсруулах хог цуглуулагч хүү Филиппиний хогоор дүүрсэн Пасиг голд гудастай хөвж буй дүр зураг. Гэрэл зургийг Марио Круз


Ц.ТАМИР



Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.