Нийгэм

Капитал банкны хадгаламжийн данс эзэмшигчдийн нэхэмжлэлийг энэ сарын 22-ноос эхлэн хүлээн авна

Төв банкнаас “Капитал” банктай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тус банкны харилцах, хадгаламжийн данс эзэмшигчдийн нэхэмжлэлийг энэ сарын 22-ноос эхлэн хүлээн авах гэнэ. Нэхэмжлэл хүлээн авах хугацаа 60 хоног байхаар болжээ. Түүнчлэн “Капитал” банканд  ажиллаж байсан 250 хүнд халах шийдвэрийг өнөөдөр танилцуулсан байна.

Энэ үеэр Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал Н.Батсайхан “Банкны систем тогтвортой байна гэдэг мэдээллийг Төв банк өгсөн атал банк дампуурлаа гээд байна. “Капитал” банк банкны системд бага байр суурь эзэлдэг. Тиймээс тус банкны нөхцөл байдал хэцүү байх нь нийт системд нөлөөлөхгүй. Бид нийт банкны системийн тогтвортой байдлыг л ярьсан. Тэрнээс “Капитал” банкны тогтвортой байдлыг яриагүй. 2015 оноос хойш нөхцөл байдал хэцүүдэхэд манай банкны зүгээс шаардлагатай арга хэмжээг авсан” гэлээ.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдлүүд (1)

USD

Close
Close