Тренд мэдээ

С.Амарсайхан: Ард түмний амьдралыг ангалд шидсэн авлигачид зориулж хэдэн үг хэлье

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нүүр номондоо дараах бичвэрийг нийтэлжээ.  Төрсөн ахынх нь компани Туулын бургасыг хядаад дууссан тухай дуулиан, Хятадын компанид 50 га газар өгөхөөр өөрөө зүтгүүлж яваа тухай шуугиан нь нийгмийн сүлжээнд хотын даргын нэр хүндийг унагаж байгаа. МАН яагаад ийм асуудалтай хүнийг нийслэлийн дарга болгов гэсэн асуулт нийгмийн сүлжээний трэнд сэдэв болж байна. Яг энэ үед С.Амарсайхан өөрийн талбартаа ийнхүү бичсэн нь бас л олны анхарлыг татаж Гамбууш стайлаар бичсэн байна гэж егөөдөх нь ч олонтаа байна. 

 

 

Хѳх Монголын гал голомтыг хорт утааны голомт болгож, Ард түмний амьдралыг ангалд шидсэн Авлигачид болон тэдний гар хѳл бологсдод зориулж хэдэн үг хэлье!

Та бүхний Авлига, Ах дүү, Амраг садангийн ААА зэрэглэлийн архив чинь задарч, луйвар булхай нь илэрч, үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг үймэлдэн сандарч байгааг ойлгож байна.

Харамсалтай нь С.Амарсайхан би та бүхний дохио зангаагаар хуйвалдан хѳдѳлж, хүслийг тань биелүүлдэг Утсан Хүүхэлдэй чинь биш.

Татвар тѳлѳгчдийн мѳнгѳ, хот хѳгжих боломж хоёроос 20 гаруй жил хумсалж, хулгайлж, хамж хурааснаа хаа сайгүй, хайр найргүй цацаж, гүтгэн доромжлох бүхий л ажлаас чинь эмээхгүй ээ.

Үтэр түргэн, ямар ч аргаар, ямар ч үнээр хамаагүй С.Амарсайханыг намнах нь та бүхний амин чухал зорилго.

Гэхдээ хэн юу гэх бол гэж айж, эмээж, амаа үдүүлж, амиа бодон дарга сэтэртэй байх гэж доншуур наймаачидтай дѳрѳѳ харшуулахгүй ээ!

ХОТЫГ САМУУРУУЛСАН БУСАРМАГ ҮЙЛДЭЛ, БУЛАЙ СЭТГЭЛГЭЭТЭЙ ЧИНЬ БИ ЗОГСОЛТГҮЙ ТЭМЦЭНЭ!

Эх орны эрх ашиг, их хотынхоо хѳгжлийн тѳлѳѳ ѳѳрѳѳс шалтгаалах бүхий л шийдвэрийг хуулийн хүрээнд гаргаж, хэрэгжүүлэх болно.

Хүндэтгэсэн,

Нийслэлийн Засаг дарга бѳгѳѳд Улаанбаатар хотын Захирагч С. Амарсайхан



Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдлүүд (3)

  1. I am curious to find out what blog platform you’re utilizing? I’m experiencing some small security issues with my latest blog and I’d like to find something more risk-free. Do you have any solutions? I am sure this piece of writing has touched all the internet users, its really really pleasant piece of writing on building up new website. It is appropriate time to make some plans for the future and it is time to be happy. I have read this post and if I could I desire to suggest you some interesting things or tips. Perhaps you could write next articles referring to this article. I desire to read more things about it! http://foxnews.org

  2. I have been surfing on-line greater than three hours today, yet I by no means found any fascinating article like yours. It is pretty worth enough for me. In my view, if all webmasters and bloggers made good content material as you did, the net will be much more useful than ever before. I enjoy what you guys are up too. This kind of clever work and reporting! Keep up the great works guys I've incorporated you guys to my own blogroll. I am sure this article has touched all the internet viewers, its really really good article on building up new blog. http://www.cspan.net/

  3. Өнгөрсөн хойно нь нээг л их шудраг гарууд гарч ирээд гуцах юм аа урьд хийж бүтээхгүй хэлж шүүмжилж тэмцэхгүй яасан юм одоо л ухаантай бол гуцаж байдаг

USD

Close
Close