Сурвалжлага, нийтлэл

Нэг ба долоон сартай жирэмсэн эмэгтэйчүүд хар тамхи хэрэглэж байгаад баригджээ

-ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭСЭН ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙГЭЭС ТӨРЛӨХИЙН ДОНТОЛТТОЙ УРАГ ТӨРДӨГ-

Өнгөрсөн долоо хоногт Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх албаны мөрдөгчид хоёр жирэмсэн эмэгтэйг дайчлан баривчилсан байна. Уг харамсалтай мэдээллийг тодруулбаас, жирэмсэн эмэгтэйчүүд хамтдаа хар тамхи мансууруулах төрлийн бодис буюу сэргээшийн төрлийн бодис хэрэглэж байгаад баригдсан байх юм. Тэднийг одоогийн байдлаар саатуулан шалгаж буй бөгөөд шинжилгээгээр хар тамхины төрлийн бодис шээснээс нь илэрсэн байна. Мөн хууль бусаар тээвэрлэн хадгалсан, хэрэглэсэн гэх хэргээр буруутган Эрүүгийн хэрэг нээн шалгаж байна.

Манай улсад хар тамхи буюу цагаан тахал идэр залуус болон энхрий бяцхан охид хөвгүүдийг нөмрөөд байна. Өнөөдрийн байдлаар мансууруулах бодисын хэрэглээ хэт задгай болж буйг мэргэжлийн байгууллагынхан анхааруулсаар.

Сүүлийн жилүүдэд охид эмэгтэйчүүд бусдын ятгалгаар болон хүчинд автаж, өөрийн хүслээр хэрэглэгчийн тоог нэмсээр буй. Ялангуяа хөхүүл болон жирэмсэн эхчүүд хэрэглэснээр ургийн генийг тэр чигт нь эвддэг. Хар тамхины хэрэглээтэй ээжтэй хүүхэд хар тамхины шарталтад шууд ордог. Энэ нь хүүхдийг эрхийг маш ноцтойгоор зөрчөөд зогсохгүй тэднийг шууд хар тамхины хэрэглэгч болгодог. Хар тамхины шарталт нь согтууруулах ундааны шарталтаас 60-70 дахин их байдаг бөгөөд шарталтаа тайлахын тулд хэзээ ч энгийнээр тайлах боломжгүй нөхцөл байдалд хүргэдэг.

Уншигч таньд санаанд оромгүй тоон мэдээлэл хүргэхэд: Хар тамхи хэрэглэгч гурван хүн тутмын нэг нь охид эмэгтэйчүүд байдаг гэдгийг албаны эх сурвалж мэдээлж байна.

Хар тамхи хэрэглэснээр хүний биед ямар аюулт өөрчлөлт ордог талаар иргэд төдийлөн мэдэхгүйн улмаас мансуурагчийн эгнээнд элссээр байгаа юм.

Тэд зөвхөн сайхан мэдрэмж авдаг гэх ташаа ойлголттой байдаг нь донтох гол шалтгаан болдог бөгөөд мөн бусдын ятгалгаар нэг удаа хэрэглэснээр цааш хэрэглэгч болох тохиолдол их байна.

Хүний биед ямар их өөрчлөлт оруулдаг тухай мэдээллийг хүргэвээс, Мансууруулах бодис хэрэглэсэн хүний хүүхэн хараа өргөссөн байдаг бол цөөхөн тохиолдолд нарийссан байдаг аж. Мөн биеэр янз бүрийн тууралт ихээр гарч, эвгүй үнэр үнэртэнэ.

Хар тамхи мансууруулах бодис хэрэглэснээр маш их толгой өвддөг, тархины олон мянган эс нэг дор эргэн нөхөгдөхгүйгээр устгадаг. Ингэснээр энгийн иргэнийг бодвол сэтгэн бодох чадвар мууддаг, ой тогтоолтоо алдаж, мартамхай болдог гэх зэрэг хүний биеийн удирддаг уураг тархи хамгийн ихээр эргэж сэргэхгүйгээр гэмтдэг нь хамгийн ноцтой баримтууд юм.

-ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭСЭН ХҮНИЙ ГОО САЙХАН ЭРГЭЖ СЭРГЭХГҮЙГЭЭР ГУНДДАГ-

Түүнчлэн хэрэглэсэн хүний бие тэр чигтээ усгүйддэг, бие тэр чигтээ хатдаг, нойр солигдох, нойргүйдэх, шөрмөс татах, биеийн темпратур маш өндөр хэмжээгээр нэмэгддэг, биеийн жингээ огцом алддаг байна. 

Үүнээс гадна ямар төрлийн мансууруулах бодис хэрэглэснээс хамаарч янз бүрийн аймшигт бодолд автаг, эсвэл хэт их сэтгэл хөөрөлтэй болдог, сэтгэл санааны байдалд тогтворгүй болдог байна. Мөн хар тамхины хэрэглээтэй байсан иргэдийн тархи атгасан гарын хэмжээтэй болж агшдаг талаар мэргэжлийн эмч нар мэдээлж байна.

Сүүлийн үед иргэдийн дунд эмийн хэт их хэрэглээ болон зохисгүй хэрэглээ нь донтолт руу хөтөлж байгаа тухай албаныхан халаглан хэлж байна. Мөн иргэд ихэнх бодисыг хамраар сорж, уушиглаж хэрэглэдэг учраас зүрх судасны үйл ажиллагааг огцом алдагдуулж, элэг маш их ачаалал авч, маш богино хугацаанд төсөөлөхийн аргагүйгээр гэмтээдэг. Хамгийн наад зах нь хүний харагдах гоо сайхан аймшигтайгаар эргэн хэзээ ч ирэхгүй болтлоо гунддаг.

DX.... гэх өвчин намдаах эмийн найралга бүхий эмүүдийг манай улсад эмийн сангаар жоргүйгээр зарагддаг байна. Үүнийг бага насны буюу арван жилийн сурагчид нэг дор их хэмжээгээр хэтрүүлэн хэрэглэж мансуурах тохиолдол гарч байгаа аж. Мөн нунтаг эмийг тунг нь хэтрүүлж хамраар сорж хэрэглэх нь аюулд хүргэсээр байгааг албаныхан сануулж байна.

У.УРАНЦЭЦЭГ

 

 

 

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close