Улс төр

АН-ын ҮБХ-ны гишүүд Хэнтийн нөхөн сонгуульд зориулан хандив цуглуулж эхэлжээ

Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт ирэх зургадугаар сарын 30-ны өдөр нөхөн сонгууль зохион байгуулагдана. Тиймээс улс төрийн 11 нам  нөхөн сонгуульд оролцох батламжаа Сонгуулийн ерөнхий хорооноос гардан аваад байгаа юм.

Нөхөн сонгуульд оролцох батламжаа авсан улс төрийн намууд дотооддоо бэлтгэлээ базааж буй. Тухайлбал, Ардчилсан нам нөхөн сонгуульд оролцох бэлтгэлээ хангах зорилгоор Үндэсний бодлогын хорооны гишүүдээ хандив өгөхийг уриалжээ. Хандивын мөнгөн дүнг 1 сая төгрөг гэж тогтоосон  байна.

Харин МАН-ын тухайд Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан баг Хэнтий аймагт сүүлийн дөрвөн өдрийн турш ажиллаж байна. Засгийн газрыг тэргүүлж буй намын хувиар Хэнтий аймагт зориуд “хүч хаяж”, хэд хэдэн сайд нар томилолтын багт багтан ажиллаж буй юм.

Тус тойрогт МАН-ын дарга бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр дэвшинэ гэсэн хүлээлт үүсээд буй. Ардчилсан намын тухайд Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатар нэр дэвшихээр албан бусаар тохирч, холбогдох бэлтгэлээ эхлүүлээд байгаа юм.

Г.ИТГЭЛ 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдлүүд (1)

  1. АН нам гэж ард түмний дунд аль хэдийн байхгүй болсон шүү дээ Харин С.Эрдэнэ тэргүүнтэй манан гэмт бүлэглэл гээд хэлэхэд хилсдэхгүй байх үнэхээр ардчилал нэрийн дор монголын ард түмнийг шулаж өөрсдөө мангуу юмнууд байж баяжиж ард түмнийг 2012-2016 онд элгээр мөлхүүлж улс орны эдийн засгийг 0 болгосон хулгайч нам шүү дээ ард энэ намын удирдлагуудыг шигшиж байна

USD

Close
Close