Сурвалжлага, нийтлэл

Хэлэлцэгдээгүй асуудлыг “ЗАДРУУЛСАН” Д.Дамба-Очирт хариуцлага тооц, УИХ-ын дарга аа

- “ОЮУТОЛГОЙ” ХХК-Д МАН-ЫН БҮЛГЭЭС Ч ДАВУУ ЭРХ ЭДЛҮҮЛЭВ-

“Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий” УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтийг хэзээ парламентаар хэлэлцэх бол. Олон нийтэд хэдийд ил болгох бол гэсэн хүлээлт бүтэн гурван улирал дамнан үргэлжилсэн. Гэвч ажлын хэсгийн дүгнэлт олон нийтэд ил болохоосоо өмнө, УИХ-аар хэлэлцэгдэхээсээ ч урд “Рио-Тинто”-гийн талд очив.

Бүр эрх баригч намын бүлгээр хэлэлцэж, саналаа нэгтгэхээс өмнө “Оюутолгой” ХХК дүгнэлтийг нэг бүрчлэн уншаад, заалт бүр дээр өөрсдийн саналаа бичиж, ирүүлэв. Гайхмаар байгаа биз. Энэ хугацаанд сэтгүүлчид  дүгнэлтийг олж аваад мэдээлчих юм сан гэсэн чин хүсэлтэй явсан. Гэвч огтоос олдоогүй билээ.

Учир нь, дүгнэлт эхлээд зөвхөн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гуравт хүргэгдсэн. Нэг сар орчмын өмнө УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд хураангуй хувь нь тараагджээ. Энэ нь нийтдээ 21 орчим хүнд цаасан хэлбэрээр тараагдсан гэсэн үг. Ажлын хэсгийнхэнд мөн байсан гэж яригдаж буй.

Ерөөс холбогдох хуулийн зохицуулалтаараа ч тэр, аливаа хуулийн төсөл, тогтоол, асуудлыг УИХ-аар хэлэлцэгдэж эхлэнгүүт олон нийтэд ил болгодог. Шаардлагатай бол шүү. Энэ нь бүх асуудал ил болчихдог гэсэн үг биш юм. Зарим асуудлууд нууцлалын зэрэгтэйгээр хэлэлцэгдэж өнгөрөх нь ч бий.

-ПАРЛАМЕНТАД БАЙГААГҮЙ МУУ ЖИШГИЙГ Д.ДАМБА-ОЧИР ГИШҮҮН ҮЗҮҮЛЛЭЭ-

Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлт ч тэр нэгэн үес нууцлалын зэрэгтэйгээр хэлэлцэгдэнэ гэж яригдсан. Гэвч юун нууцлал манатай юм болж өнгөрөв. “Оюутолгой” ХХК-ийн зүгээс уг асуудлаар гаргасан мэдэгдэлдээ “Дүгнэлтийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос 2019.05.03-ны үдээс хойш нууцлалын зэрэггүйгээр хүлээн авсан гэж дурдав.

Харин Д.Дамба-Очир гишүүн 2019.05.06-ны өдөр “Рио-Тинтод дүгнэлтийг албан ёсоор хүргүүлсэн юм байхгүй гэж мэдэгдсэн. Гэтэл Эдийн засгийн байнгын хорооны ахлах зөвлөх “Байнгын хорооны даргын өгсөн чиглэлээр дүгнэлтийг Оюутолгойд 2019.05.03-ны өдөр хүргүүлсэн” гэх мэдээллийг өгсөн юм. Үүнийг Д.Тэрбишдагва гишүүний мэдэгдэл ч баталлаа.

Тодруулж хэлбэл, эрх баригч намын бүлгээр ч орж, саналаа нэгтгээгүй асуудлыг Д.Дамба-Очир гишүүн Оюутолгой руу илгээсэн гэсэн үг. “Та нарыг ингэж дүгнэжээ. Та хэд юу гэж бодож байна” гэсэн бэлэн өгөөш хаясан байгаа юм.  Тэгсэн шалгуулсан субьект нь “Бид үүнийг ч хүлээн зөвшөөрөхгүй. Тэгэхгүй, ингэхгүй” гэсэн бичиг УИХ-д ирүүлсэн. Энэ нь шууд утгаараа УИХ, Байнгын хороо, УИХ-ын гишүүдэд ЧИГЛЭЛ өгч буй үйлдэл юм.

Хэзээ байтлаа УИХ шалгуулсан байгууллагынхаа материалыг урьдчилж өгч, тэднээр хэлэлцэх асуудлаа заалгадаг болсон юм. Гишүүдийн үүрэг, хариуцлага, дүрэм журам ярих дуртай шинэ спикер Д.Дамба-Очир гишүүний үйлдэлд хариуцлага тооцох ёстой. Ийм муу жишиг парламентад тогтвол яах уу.

Цаашлаад Д.Дамба-Очир гишүүний энэ үйлдлийг хууль, хяналтын байгууллагууд ч шалгах  хэрэгтэй билээ. Парламентад байгаагүй муу жишгийг тэр үзүүллээ. Хариуцлагатай дарга нь дуугүй өнгөрүүлэхгүй гэж найдаж байна.

Ж.МЯДАГБАДАМ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдлүүд (10)

  1. Байнгын хорооны хурал дээр монгол банканд яаж хүн шахах гэж гүрийлээ.Занданшатар даргаа хариуцлага хаана байна вэ?

  2. Энэ их хурал парламентийн түүхэнд байгаагүй хамгийн бузар булай шившгийн шившиг худал хуурмаг хулгай дээрэм хүчин мөнгө хүүлэлт эр эмгүй идэж ууж ханаж цадахгүй хүүхэд хөгшдийнхөө мөнгийг дээрэмдсэн болох болохгүй есөн шид нь бүрэлдсэн их хурал боллоо гэж түүхэнд хараар тэмдэглэвэл таарна

  3. Төр гэдэг чинь зөвд нь зөөлөн, бурууд нь хатуу байж оршин тогтоно дог байх.Тэрнээс айл гэр.авгай хүүхдийн амьдралаар явдаг юм биш байх гэж бодож бна.

  4. Үнэндээл дампуу төр юмдаа.Та нарт хэлэх ч муу үг олдохгүй юм.Бүгд чөтгөр шуламруугаа тонил.Эх орны эрх ашиг энэ тэрээс урвах бол ердөөл энгийн үзэгдэл болсон.Мөнгөний төлөө том жижиггүй улиарсан уралдаан хийдэг.Ирээдүй үе,эх ороноо бодох хүн бараг алга.Ядаж үр хүүхдүүд нь ямар орчинд өсч хүмүүжихийг ч бодох сөхөө алга.Энэ бие.энэ үеэр бүх зүйл дуусах мэт охор бодолтонгууд.Шударга ёсгүйгээр цааш яаж оршин тогтнох юм бэ.яаж үр хүүхэд чинь цаашид тийм улсад амьдрах юм бэ.Тийм үнэтэй овоолсон шавар,төмөрийн сэгээр яах гээд бгн.Энэ ороны ашигт малтмалыг бидэл идэж ууж барах ёстой юм уу.Малнуудаа.

  5. ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ШУУД ХАЛДСАН ҮЙЛДЭЛ ГАРГАСАН ТУЛ ГИШҮҮНЭЭС НЬ ТАТАЖ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭХ БОДИТ ФАКТ БОЛЛОО. СУМЬЯАБАЗАР Ч БАС ИТГЭЛ ҮЛ ҮЗҮҮЛЖ БОЛОХ САЙД ГЭДГЭЭ УДАА ДАРАА НОТОЛЛОО.

USD

Close
Close