Сурвалжлага, нийтлэл

ХЭРГИЙН МӨРӨӨР: 15 давхраас унаж амиа алдсан эмэгтэйн гэрийг бүрэн камержуулсан байжээ

Энэ сарын 6-ны өдрийн 17:00 цагийн үед Хан-Уул дүүргийн "KH apartment" хотхоны 15 давхраас 30 гаруй насны эмэгтэй унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаач эмэгтэй тус байрны оршин суугч биш бөгөөд “Тайм скүэр” хотхонд амьдардаг байсан нь тогтоогдсон байна.

Байрны оршин суугчдын хэлж буйгаар “Эмэгтэй байрны хамгийн дээд давхрын тагтан дээр ганцаараа нэлээн удаан зогссон байна. Оршин суугчдын зүгээс тэр даруйд цагдаагийн утсанд дуудлага өгч, эмэгтэйг цааш буухыг шаардсан. Гэвч эмэгтэй дээврээс буухгүй байсаар байгаад доошоо уначихсан. Унахдаа байрны зогсоолд дээр байсан "Range rover" маркийн автомашин дээр унасан. Үнэхээр аймшигтай байсан" гэлээ.

-ХҮҮХДҮҮДЭЭ ОРХИЖ ОДСОН БҮСГҮЙ ХЭРХЭН АМЬДАРЧ БАЙВ-


Баттай эх сурвалжийн мэдээлснээр гэр бүлийн харилцааны хувьд түүнийг таагүй нөхцөлтэй амьдарч байсан байж магадгүй гэж хэллээ. Бүсгүйн гэр нь бүрэн камер байсныг уг хэрэг явдлын үеэр алба хаагчид хураан авсан гэнэ. Тэрээр БНСУ-д жил гаруй хугацаагаар амьдарсан бөгөөд тэр  үед нөхөр нь эндээ амьдарч байжээ.

Талийгаач сэтгэл зүйн хувьд ямар байсныг мэдэхгүй. Гэхдээ гэртээ гэрээслэл үлдээсэн байсан гэж сонссон. Хувь хүнийхээ хувьд сэргэлэн цовоо, нийтэч нэгэн байжээ.

-ТАЛИЙГААЧ ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ БӨГӨӨД АНУ-ЫГ ЗОРИХООР БИЧИГ БАРИМТАА БҮРДҮҮЛЧИХСЭН ХҮЛЭЭЛТИЙН БАЙДАЛТАЙ БАЙЖЭЭ-


Талийгаачийн нь нөхөр нь нэгэн компанийн захирал бөгөөд тэднийх баян чинээлэг амьдралтай айл аж. Хэвлэлүүдэд түүнийг хоёр хүүхэдтэй гэж мэдээлж байгаа ч баттай эх сурвалжийн хэлснээр тэрбээр гурван хүүхэдтэй. Бага нь хоёр орчим настай байсан гэв. БНСУ-аас ирээд удаагүй тэрбээр АНУ-ыг зорихоор бэлтгэлээ базааж, виз хүлээлтийн байдалтай байжээ.

Эх сурвалжийн хэлж буйгаар талийгаачийн ажил явдал өнөөдөр болж байгаа. Түүний нөхрийг ажил явдал дууссаны дараа цагдан хорино гэсэн юм шиг байна лээ хэмээн ярилаа.


Уг хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Хэргийг ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа, ингэхдээ "Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх" гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн, өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" хэмээв.

Хуулийн заалтыг тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйл. Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх

1.Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байна.

Ж.ДӨЛГӨӨН

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.