Сурвалжлага, нийтлэл

Зургаан жилийн хугацаанд эрэн сурвалжлагдаж байсан хүүг цагдаа нар олсон ч “ГЭРТЭЭ ХАРИХГҮЙ” хэмээжээ

-ДӨРВӨН ЖИЛИЙН ТУРШ МАЛ МАЛЛАЖ, ХУРДАН МОРИЙГ НЬ УНАЖ БАЙЖЭЭ-

Яг өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд сураггүй алга болсон гэх хоёр бага насны охиныг удаан хугацааны туршид гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй хэмээн үзэж орон даяар хайж байгаа билээ. Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт байрлах гэрийнхээ гаднах тоглоомын талбайгаас алга болсон Б.Ундармаа охиныг эрэн хайж байгаа хэдий ч ямар ч хэргийн нэгэн сэжим гараагүй хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээлж байна.

Харин улс даяар эрэн хайх ажиллагааг байнгын явуулж байх явцад 2013 оны таван сард Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэрээсээ гараад зургаан жил ор сураггүй байсан Б гэх хүү олджээ. Тухайн хүүхэд бүтэн өнчин гэх бөгөөд алга болох үедээ арван настай байсан аж.

Гэтэл цагдаагийн байгууллагаас хөдөө орон нутагт морь унадаг насанд хүрээгүй хүүхдүүдийн судалгааг гаргаж байгаад эрэн сурвалжлагдаж байсан хүү Сүхбаатар аймагт айлд мал маллаж, хурдан морь унаж байсныг олж тогтоосон байна. Хүү айлд дөрвөн жил мал маллаж амьдарсан бөгөөд 16 настай болсон байв.

-АЛГА БОЛООД ХОЁР ЖИЛ БОЛЖ БАЙХАД НЬ ЦАГДААД МЭДЭГДЖЭЭ-

Арван настай хүүг сураггүй алга болоод хоёр жил өнгөрч байхад хүүгийн нагац эгч нь цагдаагийн байгууллагад хандан мэдээлэл хүргүүлж бүртггүүлж байсан байх юм. Сураггүй алга болсон хүүг  2019 дөрөвдүгээр сарын 27-ны өдөр олжээ.

Хүүг Чингэлтэй дүүргийн цагдаагийн Эрүүгийн тасгаас эрэн сурвалжилж байсан ба ASAP санд бүртгүүлсэн байсан аж. Харин тус хурдан морь унадаг хүүхдүүдийг санд бүртгэлтэй хүүхдүүдтэй тулгалт хийснээр ийнхүү олсон байна.

Олон жилийн туршид сураггүй байсан хүү ийнхүү эрүүл саруул олдсон нь улсын хэмжээн дэх анхны тохиолдол юм байна.

Хүүг олсон даруйдаа цагдаагийн байгууллага Сүхбаатар аймагт амьдарч байсан айлд очиж шалгажээ. Харин хүүг гэрт нь хүлээлгэж өгөхөөр очиход тус хүү гэртээ харихгүй хэмээн хэлсэн байна.

Шалгалтын ажиллагаагаар хүүг сураггүй болсноос хойш хоёр жил хотод гуйлга гуйж, тэнүүчлэн амьдарч байсан. Сүхбаатар аймагт байх тухайн айл нь хүүг өөрийнх хүсэлтээр авч ирсэн байна. Харин хүүгийн ар гэрийнхэнд нь энэ тухай хэлэхэд ямар нэгэн гомдолгүй хэмээн мэдүүлснээр хүү тухайн айлдаа үлдэхээр болсон байна.  

Г.ҮҮЛТ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдлүүд (15)

  1. Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газар олж тогтоосон шүү. Юун ЧУД-ын цагдаа вэ?. Зөв мэдээлэл тавь

  2. Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газар олж тогтоосон шүү. Юун ЧУД-ын цагдаа вэ?. Зөв мэдээлэл тавь

  3. Yamar aihtar heneggui humuus ve arai ch dee, 2 jil gehed burtguuleegui baij baidag, yaalt ch ugui l uuriin tursun etseg eh bish bolohoor toohgui yum baina l daa arai arai

  4. Yamar aihtar heneggui humuus ve arai ch dee, 2 jil gehed burtguuleegui baij baidag, yaalt ch ugui l uuriin tursun etseg eh bish bolohoor toohgui yum baina l daa arai arai

  5. Yamar aihtar heneggui humuus ve arai ch dee, 2 jil gehed burtguuleegui baij baidag, yaalt ch ugui l uuriin tursun etseg eh bish bolohoor toohgui yum baina l daa arai arai

  6. Гэхдээ хэнээс юунаас болж гэрээсээ явсанг шалгах хэрэгтэйшдээ. Хүчирхийлэлд өртөж бсан болоол хүүхэд тийм зам сонгож байгаамдаа

USD

Close
Close