Хууль

“Бридж” Д.Ганхуягийн охин Номуундарийг хүчирхийлсэн гэх хэргийг хаажээ

УИХ-ын гишүүн асан “Бридж” Д.Ганхуягийн охин Г.Номуундарь 2017 оны арванхоёрдугаар сард хар тамхи болон хүчирхийллийн хэргийн хохирогч болсон талаараа өөрийн нүүр хуудсаараа дамжуулан мэдэгдэж байсан билээ. 

ЭРГЭН САНУУЛВАЛ: Тэрбээр монголын урдаа барьдаг томоохон компаниудын эздийн хүүхдүүд хар тамхи хэрэглэж, улмаар хүчирхийлж байсан гэх мэдээллийг өгч байсан. Эдгээр компаниудын захирлын хүүхдүүд Г.Номуундарийн ууж байсан зүйлд мансууруулах бодис хийн согтоож , 16 насны төрсөн өдрөөр нь буюу 2015 оны зургадугаар сарын 16-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах н.Мөнхцацралтын гэрт ээлжлэн хүчирхийлсэн тухай ярьсан байдаг.

Түүнчлэн түүний уг бичлэгт,  Мөнхцацралт, Чингүүн, Чинзориг, Амартүвшин, Батзориг, Тэнгис, Тэргэл, Ивээлт, Энх-Очир, Хасбаатар гэх хүмүүсийн нэр дурдагддаг бөгөөд тэд хүчирхийлэл үйлдсэн газарт хамт байжээ. Мөн эдгээр хүмүүсийг хэрэг гарсны маргааш Г.Номуундарийн аав Д.Ганхуягын жолооч эрүүлжүүлэхээс гаргаж авсан гэгддэг.Түүнээс гадна дээрх нэр бүхий хүмүүс Г.Номуундарийн үеэл дүүг хүчирхийлж байсан гэх ба эдгээр хүмүүс хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг гэх мэдээллийг өгч байсан юм.

-ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭСЭН НЬ ТОГТООГДСОН БОЛОВЧ ХЭРЭГ ҮҮСГЭЛГҮЙ ӨНГӨРСӨН ҮҮ-

Г.Номуундарийн мэдэгдлийн дараа Эрүүгийн цагдаагийн газраас хавтаст хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг. Улмаар Г.Номуундарийн мэдүүлгийн дагуу нэр бүхий 30 иргэнийг хүчирхийллийн болон хар тамхины хэрэгт холбогдуулан шалгаж, мөрдөн байцаалт явуулж байжээ. Шалгалтын явцад Г.Номуундарь болон түүний үеэл дүү Н нарыг хүчирхийлсэн гэх хэрэг нотлогдоогүй, нотлох баримт байхгүй гэх үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтын шатанд хаажээ.

Хэвлэлд мэдээлснээр хар тамхины хэргийг үргэлжлүүлэн шалгахад, бичлэгт  нэр дурдагдсан 30 хүний 14 нь Монгол Улсад байсан бөгөөд эдгээр хүмүүсийг биологийн шинжилгээнд хамруулжээ. Шинжилгээгээр бүгд хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон боловч Эрүүгийн хэрэг үүсгээгүй байна. Учир нь сэжигтэн этгээдүүд хар тамхи биедээ авч яваагүй, худалдаагүй, зөвхөн хэрэглэсэн гэх үндэслэлээр Зөрчлийн хуулийн дагуу нэг сая төгрөгөөр торгуулиад өнгөрсөн байна. 

Г.ҮҮЛТ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдлүүд (6)

  1. Женкогийн хүү хамт байлцсан учир Женко хэргийг хэрэгсэхгзй болгоо биз Баттулга бол хөгийн новш ш дээ...

USD

Close
Close