Сурвалжлага, нийтлэл

ТОДРУУЛГА: Замын цагдаа нарт өдөрт 30 торгууль ногдуулах үүрэг өгдөг үү

Нийслэл хотод замын хөдөлгөөний ачаалал их байдаг. Үүнтэй зэрэгцээд замын хөдөлгөөний ачааллыг зохицуулахаар замын цагдаа нар ажилладаг билээ. Гэвч иргэд замын цагдааг үзэн яддаг гээд хэлчихэд дэгстүүлээгүй болно. Тэр тусмаа хаврын улиралд цагдаа нар жолооч нарт торгууль тавих нь их боллоо хэмээн гомдол гардаг. Үүнтэй холбоотойгоор бидэнд нэрээ нууцалсан эх сурвалжаас замын цагдаагийн албан хаагчдын талаар мэдээлэл ирсэн юм.

-ИРГЭД ЦАГДАА НАРЫГ ИХ ТОРГУУЛЬ НООГДУУЛЛАА ГЭХИЙН ОРОНД ИЙМ ТУШААЛ ӨГДӨГ ДАРГА НАРТ БОЛЬ ГЭЖ ХЭЛЭЭСЭЙ-

Эх сурвалжийн хэлж буйгаар “Жолооч нар замын цагдаад байнга торгууль ноогдуулахын тулд зогсоож шалгадаг гэж боддог. Бүүр нуугдаж байгаад гэнэт гарч ирдэг гэх мэтээр ярьж заримдаа өөдөөс хэрэлдэж мууддаг. Зарим жолооч нар зугтдаг гэвч тэдний хойноос хөөсөн хөөгөөгүй торгууль нь адилхан шүү дээ.

Яг үнэндээ цагдаа нарыг өдөрт 30 торгууль ноогдуулаагүй л бол буух цаг нь болсон байсан ч нормоо биелүүлтэл буулгахгүй гээд ажиллуулдаг. Тиймээс иргэд цагдаа торгууль их ноогдууллаа гэж сөргөлдөхийн оронд бидэнд тушаал гаргадаг хүмүүст энэ тушаалаа боль гэж хэлмээр юм.

Цагдаа нар чинь жилийн дөрвөн улирал хүнд ширүүн бүх үед дайчлагдан ажилласаар байдаг. Ямар сайндаа л замын цагдаагаар ажилладаг хүмүүсийн дотор эрхтэн асуудалтай болдог, тэтгэвэртээ гараад арван жил болоод л өвчнөөр амиа алддаг гэж ярих билээ дээ.

Мөн шинэковуудад ширүүн хандана, өдөрт найман цаг ажиллана гэдэг бол үлгэр өдөрт 14-15 цаг ажиллуулдаг, бас замын цагдаа нар цол ахина гэж байдаггүй их уддаг” хэмээн бидэнд ярьсан юм.

Иймд холбогдох албаны хүнээс иргэдээс гаргадаг мэдээлэл болон эх сурвалжаас ирсэн мэдээллийн дагуу замын цагдаа болон замын хөдөлгөөний талаар асууж лавласан юм.

Б.Лхагважаргал: Цагдаа нар нуугдаж байгаад торголоо гэдэг тэд ил болон далд хэлбэрээр хяналт тавих үүрэгтэй


Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтэсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Б.Лхагважаргал

-Хавар болохооор замын цагдаагийн алба хаагчид жолооч нарт торгуулийг ихээхэн ноогдуулдаг бас нуугдаж байгаад торгодог гэх мэтээр гомдол гаргадаг. Тэгвэл энэ талаар тайлбар хийгээч?

-Замын цагдаа нар нуугдаж байгаад торгодог гэсэн мэдээлэл нилээд ирж байгаа.Тийм учраас тээврийн цагдаагийн албанаас энэ талаар албан ёсны мэдээлэл өгөх нь зүйн хэрэг. Цагдаагийн албан хаагч нь гудамж замд үүрэг гүйцэтгэхдээ ил болон далд хэлбэрээр хяналт тавих ёстой. Ер нь цагдаагийн алба хаагчид таван тохиолдолд уулзвар замд нэвтрэх эрхтэй байдаг. Доорх таван тохиолдлоос бусдаар бол далд хэлбэрээр хяналт тавих хэрэгтэй гэтэл иргэд жолооч нар бүх тохиолдолд цагдаад уулзвар, зам дээр байж зохицуулалт хийж байх ёстой гэсэн юм яриад байгаа.

Харин цагдаа нар маань гудамжинд дэг журам тогтоох, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт арга хэмжээ тооцож зөрчил гаргагч нарт хариуцлага тооцож, зөрчил гаргаагүй дүрмээрээ яваа жолооч нарт замын хөдөлгөөнд саадгүй оролцох нэвтрүүлэх үүрэг хүлээгээд гудамжинд ажилдаг. Гэвч замын хөдөлгөөн ачаалалгүй үед нь уулзварт цагдаад байлгаж урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авах ёстой гээд байгаа. Тэгвэл бусад орнуудад цагдаа нар уулзварт нэвтрэх нь бага, камераар хяналт хийж ажилдаг. Бид энэ аргыг томоохон дөрвөн уулзвартаа туршиж, шалгаж байна. Үр дүнтэй байвал бүх уулзварт нэвтрүүлнэ.

Цагдаагийн албан хаагч уулзварт нэвтэрч болох тохиолдлууд:

  1.      Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд заасан албан тушаалтан, зочин төлөөлөгчдийн замын хөдөлгөөнд оролцох үед,
  2.      Замын хөдөлгөөнд оролцогчдод аюултай нөхцөл байдал /зам, замын байгууламж эвдэрсэн, байгалийн гамшиг, гал түймэр, халдварт өвчин гэх мэт/ үүссэн үед,
  3.      Эрх бүхий байгууллагын гаргасан шийдвэрийн дагуу /баяр наадам, тэмцээн эралдаан, жагсаал цуглаан гэх мэт/ нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах үед,
  4.      Шаардлагатай үед зохицуулагдаггүй уулзвар, гарц дээр,
  5.      Зам тээврийн осол гарсан үед замын хөдөлгөөнд оролцогчдын хэвийн зорчих нөхцлийг бүрдүүлэх зорилгоор,

-Жилд хэдий хэр хэмжээний торгуулийг жолооч нарт ноогдуулж хэдэн төгрөг цугладаг вэ? Торгууль төлөлт хэдэн хувьтай байдаг вэ?

-Өдөрт замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчил дунджаар 3000 илэрдэг. Харин 2018 онд 1631900 зөрчил, 2019 оны эхний 4 сард 642200 зөрчил илэрсэн. Үүнд торгох, баривчлах, эрх хасах гэх мэт бүх зөрчил орж байгаа юм. Судалгаагаар үзэхэд жил жилийн дүнгээр торгууль төлөлт дунджаар 60-70 хувьтай төлөгддөг гэсэн дүн бий. Гэвч хэдий хэмжээний мөнгөн дүн төлөгддөг болохыг манайхаас хэлэх боломжгүй. Нийслэлийн төрийн санд орж байгаа.

-ЦАГДАА НАРЫГ ӨДӨРТ ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛЭХ НОРМТОЙ ГЭДЭГ ХУДАЛ, ХЭРЭВ ТИЙМ ЗҮЙЛ БАЙВАЛ БИД ТУШААЛ ӨГСӨН АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦНО-

-Замын инженерчлэл хийж, замын хөдөлгөөн зохицуулах мэргэжилтэн нь замын цагдаа бус өөр мэргэжлийн хүн байх ёстой гэж сонссон энэ талаар?

-Үүнтэй холбоотой холбоотой Нийслэлийн засаг даргын дэргэдэх “Авто замын хөдөлгөөн зохион байгуулалт инженерчлэлийн газар” байгуулагдан ажлаа эхэлж байгаа. Тэд гудамж замын зохион байгуулалтыг инженерчлэлийн төвшинд нарийн ур ухаан гаргаж хийх ажиллах юм. Тээврийн цагдаагийн алба мөн тэдэнтэй хамтарч ажиллана.  

-Бидэнд цагдаа нарыг жолооч нарт торгууль ноогдуулах өдрийн нормтой, үүнийгээ биелүүлэхгүй бол ажлаасаа буудаггүй. Бас цагдаа нарын дунд байрны шагналтай уралдаан зохиодог гэсэн мэдээлэл ирсэн энэ талаар?

-Тийм зүйл байхгүй ээ. Энэ асуудал 2010 оноос хойш яригдсаар байсан. Гудамж замд цагдаагийн алба хаагчид ажиллаж арга хэмжээ авч тооцоод иргэдийг бухимдалд хүргээд байна вэ ? Дүрэм зөрчдөг жолооч нарт арга хэмжээ авч ажиллаж бусад иргэд жолооч нарт сэргийлэх арга хэмжээ авч бүгдэнд нь хүрч ажиллахыг хичээж байна. Тэрнээс биш өдөрт өгсөн нормыг биелүүлэх гэсэн ойлголт, тийм зүйл гэж огт байхгүй. Үнэхээр ийм тушаал өгч ажиллуулж байгаа бол тухайн албан тушаалтанд хариуцлага тооцно. Одоогоор ийм гомдол мэдээлэл ирж, хариуцлага тооцсон зүйл байхгүй байна.

-Замын цагдаагийн алба хаагчид бүгд дотор эрхтэн мууддаг, эрүүл мэндийн асуудалтай болдог гэсэн дам яриа бий. Тэгвэл алба хаагчдын эрүүл мэндэд хэрхэн анхаарал хандуулж байна?

-Үнэхээр замын цагдаагийн алба хаагчид дотор эрхтний асуудалтай болдог гэж үнэн. Иймд бид байнга урьдчилсан сэргийлэх үзлэг хийж, үнэхээр өвчин эмгэг илэрсэн тохиолдолд эмчлүүлж, туслах арга хэмжээг авч ажиллаж байна.

-МАНАЙ УЛСЫН ЗАМ ХӨДӨЛГӨӨНИЙН ЗӨРЧЛИЙН ТОРГУУЛЬ МАШ БАГА, БУСАД ОРНУУДАД ХУРД ХЭТРҮҮЛСЭН ЗӨРЧИЛ ГАРГАЛАА ГЭХЭД ХУРДААС НЬ ХАМААРААД ТОРГУУЛЬ НЬ НЭМЭГДДЭГ-

-Иргэдийн хамгийн их гаргадаг гомдол мэдээлэл юу вэ?

-Ихэвчлэн иргэд өөрийнхөө гаргасан зөрчлийг хүлээн зөвшөөрөлгүй гомдол гаргадаг. Замын цагдаа нар бүгд энгэрийн камертай байдаг. Иймд бид тэр камерыг болон бусад уулзвар болон ойр орчмын камерыг шалгаж үзэн иргэдийн гомдол мэдээллийг шалган хянан шийддэг. Мөн иргэдэд анхааруулж зөвлөхөд хэрвээ таныг зохицуулагч дохио өгөн дохиход та тээврийн хэрэгслээ зогсоохгүй зугтвал нэг оноо хасагдаж 20 мянган төгрөгийн торгууль ноогдуулдаг байгаа.

Мөн манай улс бусад орнуудыг бодвол зам хөдөлгөөнийн зөрчлийн торгууль маш бага дүнтэй. Бусад орнуудад гэхэд хурд хэтрүүлсэн зөрчил гаргахад хурдаас нь хамаараад торгууль нь хүртэл өөрчлөгдөж ихэсч байдаг. Саяхан дэлхийгээр аялагч группд монгол бүсгүй гадаад хяналтын камерт бичигдсэн торгуулиар 2000 гаруй ам доллорын торгуульд авсан талаараа бичсэн байсан. Энэ мэт жишээгээр манайхан бас замын хөдөлгөөнд оролцохдоо соёлтой дүрмээ баримталж байгаасай гэж хүсэж байна.

-Жолооч нараас хамгийн их гаргадаг зөрчил юу вэ? Ихэвчлэн ямар жолооч нар байдаг вэ?

-Эгнээ байр буруу эзлэх, гэрэл дохио ашиглахгүй хөдөлгөөнд оролцох зөрчил ихээхэн илэрдэг. Харин сүүлийн жилүүдэд орон нутгийн замд хурд хэтрүүлэх зөрчил ихээр илэрч байгаа. 2018 онд зам тээврийн ослоор 560 орчин хүн амиа алдснаас 80 хувь нь орон нутгийн замд гарсан байсан. Хурд хэтрүүлснээс буюу орон нутгийн замд цагдаагийн хяналт бага байдгаас болдог.

Харин нийтлэг зөрчил гаргагч жолооч нар бол жолооч болоод удаагүй хүмүүс байдаг. Туршлагаас харахад жолооч болсон эхний таван жилдээ зөрчил ихээхэн гаргаж байна. Насны хувьд аваад үзвэл 20-35 насныхан байдаг. Зөрчил гаргаж байгаа жолооч нарын 30 хувь нь эмэгтэй жолооч нар тэр дундаа 30-45 орчим насныхан байдаг.

-Танд нэмж хэлэх зүйл байна уу?

-Иргэдэд зөвлөхөд замын хөдөлгөөний ачаалал ихтэй газар хороололд хүн бүр машинтай болж байна. Иймд өөрсдөө стрессдэж зөрчил үүсгэлгүй замын хөдөлгөөнд оролцоорой. Та замын хөдөлгөөнд саадгүй оролцохыг хүсвэл дүрмээрээ л яв. Бид ачаалал ихтэй зам уулзваруудад ажиллаж таныг саадгүй зөрчих нөхцөл байдлыг хангаж ажиллана. Бусад тохиолдолд ил болон далд байдлаар хянан шалгалт хийнэ.

Д.ЖАРГАЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ч.ОТГОНБАЯР

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдлүүд (36)

  1. Дарга нь ч, цагдаа нь ч таарчихсан тэнэгүүд. Боловсрол мэдлэгээ, харилцааны соёл, чадвараа дээшлүүлмээр юм, харваас өрөвдөж дорд үзмээр амьтад.

  2. Зарим газар бүр торгох зэвсэг нь болсон бдаг Жишээ нь 5р сургуулийн 2талийг тасархай шугамтай бсаныг үргэлжилсэн шугам татаад л олон жил торгож бна бна уг нь зохион байгуулалт хийгээд 2 талыг нь ордог гардагаар явуулж болох л байх энэ мэт олон гарцийг хааж торгох зэвсэг болгож бна

  3. Зарим газар бүр торгох зэвсэг нь болсон бдаг Жишээ нь 5р сургуулийн 2талийг тасархай шугамтай бсаныг үргэлжилсэн шугам татаад л олон жил торгож бна бна уг нь зохион байгуулалт хийгээд 2 талыг нь ордог гардагаар явуулж болох л байх энэ мэт олон гарцийг хааж торгох зэвсэг болгож бна

  4. Манай улсын торгуулийн хэмжээ бол маш бага байгаа шүү. Ер нь хүмүүс торгууль энэ тэр гэж балайрч байхаар ямар нэгэн зөрчил гаргахгүй, автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангаад дүрмээрээ явахад ямар ч цагдаа та бидэн саад болж чадахгүй гэдгийг л бодох хэрэгтэй л дээ.

  5. Тийн шдээ заавал энд шалгалт хийж байна эсвэл нэг цагдаа зогсож байвал л дүрмээ зөрчихгүй байхгүй бол дүрэм зөрчих ёстой юмуу. Цагдаа ямар та дүрмээ зөрчих гээд байна уу, болиорой би энд зогсож байгаа шүү гэж мэдэгдэх ёстой юмуу. Зарим хүмүүс тэр эрхэлдэг газраа л очиж эрхэл. Торголоо нтр гэж хэнд эрхлээд байгаан

  6. Нуугдах ёстой гээд юу гээд хуцаад байгаа юм бэ. Зөрчил гарахаас нь өмнө урдчилан сэргийлэх, гаргахгүй байх талаас нь ажиллах ухаан алгаа уу малнуудаа

  7. abyobucnii buudal deereec xvvxed tocch avaad xudulcun chin torguuli tavij bg um ingej bolohgui xuulin yaraltai uurchluh xeregtei ug xeleed oilgohgui tsagdaa nar ih bn cyrgyuli coel tugccun xvn baidag umuu baahan mal xaruilj bg banid narig avcan um shig

  8. abyobucnii buudal deereec xvvxed tocch avaad xudulcun chin torguuli tavij bg um ingej bolohgui xuulin yaraltai uurchluh xeregtei ug xeleed oilgohgui tsagdaa nar ih bn cyrgyuli coel tugccun xvn baidag umuu baahan mal xaruilj bg banid narig avcan um shig

  9. tsagdaag muulah bish l xuuliin uurchluh xeregtei manai ulcin xvn am mash yadyy bga nuhtsuld ingej zambaraahui torhuuli bichij bolohgui mun tsagdaa nar durem zurchihuur zohcoogood shuud ybuulna bugd xuuliin umnu tegsh erhtei baih erhtei ged zacan bg

  10. Торгохоосоо илүү сануулдаг болно гэж телевизороор мэдэгдснээсээ хойш арай л илүү торгохыг урьдал болгодог болсон шүү. Араас нэлээд удаан дагаад зөрчил олоогүйдээ хорссон уу буугаад ир гээд буугаад очиход ядарсан үедээ жолоо барилаа гээд хэдийнэ хэвлэсэн торгуулийн хуудас өгсөн!!!! Машинаас буухад л ядарч гэж оношилсон юм болов уу??? Араас дагахад ядарсан хүний жолоо барилт байсан уу??? Гол нь намайг торгочихоод газар дээрээ эргээд буцсан???

  11. Торгохоосоо илүү сануулдаг болно гэж телевизороор мэдэгдснээсээ хойш арай л илүү торгохыг урьдал болгодог болсон шүү. Араас нэлээд удаан дагаад зөрчил олоогүйдээ хорссон уу буугаад ир гээд буугаад очиход ядарсан үедээ жолоо барилаа гээд хэдийнэ хэвлэсэн торгуулийн хуудас өгсөн!!!! Машинаас буухад л ядарч гэж оношилсон юм болов уу??? Араас дагахад ядарсан хүний жолоо барилт байсан уу??? Гол нь намайг торгочихоод газар дээрээ эргээд буцсан???

  12. ѳнѳѳдѳр бүх дүүрэг хоорондоо зѳрчил илрүүлэлтээрээ ѳрсѳлдѳж нормчилж байгааг яагаад байхгүй үгүй гэж хэлнэ бэ. Ингэж ичихгүй худлаа ярьж болохгүй шүү тѳрийн цагдаа минь. Сүхбаатар дүүрэг олон зѳрчил илрүүлсэнг хагас бүтэн сайнд амраадаг. Сонгинохайрхан дүүрэг ЗЦХ 30-аас доош зѳрчлѳѳ илрүүлээгүй бол буулгадаггүй

  13. ѳнѳѳдѳр бүх дүүрэг хоорондоо зѳрчил илрүүлэлтээрээ ѳрсѳлдѳж нормчилж байгааг яагаад байхгүй үгүй гэж хэлнэ бэ. Ингэж ичихгүй худлаа ярьж болохгүй шүү тѳрийн цагдаа минь. Сүхбаатар дүүрэг олон зѳрчил илрүүлсэнг хагас бүтэн сайнд амраадаг. Сонгинохайрхан дүүрэг ЗЦХ 30-аас доош зѳрчлѳѳ илрүүлээгүй бол буулгадаггүй

  14. ѳнѳѳдѳр бүх дүүрэг хоорондоо зѳрчил илрүүлэлтээрээ ѳрсѳлдѳж нормчилж байгааг яагаад байхгүй үгүй гэж хэлнэ бэ. Ингэж ичихгүй худлаа ярьж болохгүй шүү тѳрийн цагдаа минь. Сүхбаатар дүүрэг олон зѳрчил илрүүлсэнг хагас бүтэн сайнд амраадаг. Сонгинохайрхан дүүрэг ЗЦХ 30-аас доош зѳрчлѳѳ илрүүлээгүй бол буулгадаггүй

  15. ѳнѳѳдѳр бүх дүүрэг хоорондоо зѳрчил илрүүлэлтээрээ ѳрсѳлдѳж нормчилж байгааг яагаад байхгүй үгүй гэж хэлнэ бэ. Ингэж ичихгүй худлаа ярьж болохгүй шүү тѳрийн цагдаа минь. Сүхбаатар дүүрэг олон зѳрчил илрүүлсэнг хагас бүтэн сайнд амраадаг. Сонгинохайрхан дүүрэг ЗЦХ 30-аас доош зѳрчлѳѳ илрүүлээгүй бол буулгадаггүй

  16. ѳнѳѳдѳр бүх дүүрэг хоорондоо зѳрчил илрүүлэлтээрээ ѳрсѳлдѳж нормчилж байгааг яагаад байхгүй үгүй гэж хэлнэ бэ. Ингэж ичихгүй худлаа ярьж болохгүй шүү тѳрийн цагдаа минь. Сүхбаатар дүүрэг олон зѳрчил илрүүлсэнг хагас бүтэн сайнд амраадаг. Сонгинохайрхан дүүрэг ЗЦХ 30-аас доош зѳрчлѳѳ илрүүлээгүй бол буулгадаггүй

  17. ѳнѳѳдѳр бүх дүүрэг хоорондоо зѳрчил илрүүлэлтээрээ ѳрсѳлдѳж нормчилж байгааг яагаад байхгүй үгүй гэж хэлнэ бэ. Ингэж ичихгүй худлаа ярьж болохгүй шүү тѳрийн цагдаа минь. Сүхбаатар дүүрэг олон зѳрчил илрүүлсэнг хагас бүтэн сайнд амраадаг. Сонгинохайрхан дүүрэг ЗЦХ 30-аас доош зѳрчлѳѳ илрүүлээгүй бол буулгадаггүй энэ байдал одоог хүртэл байгаа. Хѳдѳѳ орон нутгийн ЗЦТ-уудыг зѳрчил илрүүлэлтээр нь байр эзлүүлдэг шүү дээ.

  18. ѳнѳѳдѳр бүх дүүрэг хоорондоо зѳрчил илрүүлэлтээрээ ѳрсѳлдѳж нормчилж байгааг яагаад байхгүй үгүй гэж хэлнэ бэ. Ингэж ичихгүй худлаа ярьж болохгүй шүү тѳрийн цагдаа минь. Сүхбаатар дүүрэг олон зѳрчил илрүүлсэнг хагас бүтэн сайнд амраадаг. Сонгинохайрхан дүүрэг ЗЦХ 30-аас доош зѳрчлѳѳ илрүүлээгүй бол буулгадаггүй энэ байдал одоог хүртэл байгаа. Хѳдѳѳ орон нутгийн ЗЦТ-уудыг зѳрчил илрүүлэлтээр нь байр эзлүүлдэг шүү дээ.

  19. xuuchnaar tsagaan xaalganas narnii gvvrlvv ergedeg uulzwar bvr albaar xodolgoonoo zoxitsuulaxgv baij tsaad taldn torgood zogsood bdagshd. Ergedeg egneen duureed tawan bogdiinxo uulzwaras exleel tugjreed zogstson bxad, yaltachgv 2r egneegeer yawaad orson mashinuuda bvr albaar torgood zogsood bdag tiim ergvv setgelgeegeel bolchix xeregteishd !!! Bainga shaxuul ter uulzwar ajiglagddag !!!

USD

Close
Close