Улс төр

Б.Хурц саатуулагдсанаасаа хойших анхны мэдүүлгээ өгчээ


Тагнуулын ерөнхий газрын дарга асан хошууч генерал Б.Хурцын саатуулан шалгах хугацааг  15 хоногоор дахин сунгасан билээ. Тэрбээр өнөөгийн Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийн зөвшөөрөлтэйгөөр мэдүүлэг өгнө гэж мэдэгдээд байсан юм. Тиймээс саатуулан шалгасан эхний 15 хоногт Б.Хурцаас мэдүүлэг аваагүй. 

Харин саяхан ТЕГ-ын зөвшөөрөлтэйгөөр мэдүүлэг авсан байна. Тодруулбал, түүнийг хоригдсоноос хойш 14 хоногийн дараа ТЕГ-аас  мэдүүлэг өгөх зөвшөөрөл олгосон байна.

Зөвшөөрөл өгөхдөө төрийн нууцад хамаарагдах нууцыг задруулахгүйгээр мэдүүлэг өгч болно хэмээжээ. Учир нь төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан, нууцын зэрэглэлтэй мэдээлэлийг мэдэж байгаа албан хаагчид төрийн албанаас гарсан ч хоёр жилийн дотор ямар ч шатанд нууц задруулахгүй гэсэн баталгаажих хуудсанд гарын үсэг зурсан байдаг аж.

Г.ИТГЭЛ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close