Спорт

"Хуульчдын холбооны шилжин явах цом-2019" тэмцээн боллоо

Монголын Хуульчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг  “Хуульчдын холбооны шилжин явах цом-2019” тэмцээн 05 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд  ШУТИС-ийн спорт зааланд амжилттай болж, өндөрлөлөө.

Тус тэмцээнд МХХ-ны  Тамгын газар, чиг үүргийн болон сайн дурын хороод, орон нутгийн салбарын гишүүд оролцсон нийт 13 багийн 372 (давхардсан тоогоор) тамирчин спортын дөрвөн төрлөөр /сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс, боулинг/ 93 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбайгаа дайчлан өрсөлдснөөс багийн нийт дүнгээр Тэргүүн байрыг Прокурорын хороо  эзэлж  "Хуульчдын холбооны шилжин явах цом-2019” цомын эзэн боллоо.

Тэмцээний төрөл тус бүрээр байр эзэлсэн  байдлыг танилцуулвал:

Нэг. Дартс (Хорооны дарга, тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүдийн дунд)

 

            1/Алтан медаль–Ц.Алдархишиг, Т.Амарзаяа (Прокурорын хороо)

            2/Мөнгөн медаль–Ц.Ганболд, П.Оюун (Тамгын газар)

            3/Хүрэл медаль- Т.Ганбаатар, Д.Оюумаа (Чиг үүргийн хороо)

Хоёр. Боулинг

 

            1/ Ц.Арвинбуудай ахлагчтай Прокурорын хорооны баг

            2/ Т.Ганболд ахлагчтай Өмгөөлөгчдийн хорооны баг

            3/ З.Түвшинжаргал ахлагчтай Захиргааны эрх зүйн хорооны баг

Гурав.  Гар бөмбөг (холимог төрөл)

 

     1/Алтан медаль-Н.Бат-Эрдэнэ ахлагчтай Өмнөговь, Дундговь аймгийн салбарын баг

     2/Мөнгөн медаль-Ш.Гандансүрэн ахлагчтай Шүүгчдийн хорооны баг

     3/Хүрэл медаль-Т.Жавхлантөгс ахлагчтай Захиргааны эрх зүйн хорооны баг

Дөрөв.Сагсан бөмбөг (эрэгтэй)

 

            1/Алтан медаль- Т.Ганболд ахлагчтай Өмгөөлөгчдийн хорооны баг

            2/Мөнгөн медаль-Т.Мөнх-Амгалан ахлагчтай Прокурорын хорооны баг

            3/Хүрэл медаль-Ц.Ганболд ахлагчтай Тамгын газрын баг эзэлсэн.

 

             Сагсан бөмбөг (эмэгтэй)

 1/Алтан медаль- Г.Хатанцэцэг ахлагчтай Прокурорын хорооны баг

 2/Мөнгөн медаль-Д.Алтанжигүүр ахлагчтай Шүүгчдийн хорооны баг

 3/Хүрэл медаль-З.Оюунгэрэл ахлагчтай Захиргааны эрх зүйн хорооны баг

Мөн Прокурорын хорооны багийн тамирчин Н.Гэрэлмаа сагсан бөмбөгийн эмэгтэй шилдэг тамирчнаар шалгарсан.

"Хуульчдын холбооны шилжин явах цом-2019” тэмцээнд Тэргүүн байрт шалгарсан Прокурорын хороо нь ирэх жилийн тэмцээнийг МХХ-ны Тамгын газартай хамтран уламжлал болгон зохион байгуулах юм байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.