Спорт

Авто мото уралдааны “BAJA-150” тэмцээн болно

Төв аймгийн Аргалант сумын нутаг “Цагаан хөтөл”-д авто мото уралдааныг тавдугаар сарын 18-19-нд буюу ирэх амралтын өдрүүдэд Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулна.


Авто мото спорт сонирхогчдын анхаарлыг татдаг уралдаануудын нэгд зүй ёсоор ордог “Baja Mongolia” уралдаан нийт 50 километр замыг гурван удаа тойрч уралдана. Энэхүү уралдаан UAZ, UTV, MOTO, SUV, ATV гэсэн таван төрөлтөөр зохион явуулдаг болохоор авто болон мото спорт сонирхогч, үзэгч, хөгжөөн дэмжигчдийг нэгэн дор цуглуулж чаддаг уламжлалт уралдаан гэдгээрээ онцлогтой.


Мөн ралли, кроссыг бодвол тамирчид нь өгөгдсөн цэгийн дагуу явж замаа урьдчилан үзээд уралддаг. Аймаг сум дамжин хол зам туулж уралддаг раллиг үзэгч, фэнүүд нь даган явж үзэхэд нэлээд хүндрэл гардаг бол “BAJA-150” тэмцээнийг гэр бүлээрээ агаар салхинд гарч амрах зуураа сонирхох боломжтой.


Авто болон мото спортын тамирчдаа дэргэдээс нь хөгжөөн дэмжих боломж нь нээлттэй төдийгүй уралдааны үеэр сэлбэг, техникийн холбогдолтой худалдаа, автомашиндаа үзлэг оношлогоо хийлгэх зэрэг цаг зав хэмнэсэн олон давуу талтай гэдгийг зохион байгуулагчид нь онцолж байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close