Дэлхий

ХУДАЛДААНЫ МАРГААН: Хятад улс АНУ-ын бараа бүтээгдэхүүнд өндөр тариф тогтоолоо

Өнгөрсөн долоо хоногт Вашингтоноос Хятадын талыг худалдааны хэлэлцээгээ үргэлжлүүлэх боломжгүй болгосноос үүдэж хоёр орны худалдааны салбарт хурцадмал байдал үүсч байна хэмээн мэдэгдсэн билээ.

Баасан гаригт АНУ-ын зүгээс БНХАУ-ын 200 тэрбум ам.долларын импортын тарифыг нэмэгдүүлэхээ зарласан. Хятадын зүгээс АНУ-ын уг шийдвэрийг дэлхий дахинд төдийгүй хоёр орны ард иргэдэд ашиггүй сонголт болохыг анхааруулсан. Цаашлаад дэлхийн эдийн засаг, санхүүгийн зах зээлд сөрөг нөлөө үзүүлэхүйц шийдвэр гаргаж, худалдааны маргааныг даамжруулж байна гэв.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятадыг 2020 сонгуулийн үр дүнг хүлээж байгааг дурьдаж, нэн даруй хэлэлцээрээ үргэлжлүүлэх саналыг өөрийн твиттер хуудсаар дамжуулан хүргэсэн. Түүнчлэн Хятадын бараа бүтээгдэхүүнд өндөр тариф ногдуулах нь дотоодын эдийн засгийн эргэлтийг сайжруулж, АНУ-д ашигтай шийдвэр байх болно хэмээн сануулсан юм.

Хятад улсын зүгээс тэдний уг шийдвэрт хариу барихаас өөр аргагүй гэдгээ мөн илэрхийлэв. Баасан гаригт хоёр орны төлөөллүүд уулзаж, хэлэлцээг нааштай болгох тал дээр ажилласан ч үр дүнд хүрээгүй байна. Хятад улсын мэдэгдлийн дараа юанийн ханш өнгөрсөн долоо хоногт өссөн үзүүлэлттэй гарчээ. 

Вашингтоны шийдвэрээр баасан гаригаас эхлэн Хятадын 5700 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний тарифарваас 25 хувь болж өссөн юм. Түүнчлэн АНУ дахин тарифын арга хэмжээ авч магадгүй гэжээ. Ингэхдээ Хятадын импортын бүх төрлийн бараа бүтээгдэхүүнд 25 хувийн тариф ногдуулж магадгүй бөгөөд энэ нь 325 тэрбум ам.долларын хэмжээнд яригдаж буй юм. Нөхцөл байдлыг эерүүлэх зорилгоор Хятадын төрийн тэргүүн АНУ-ын ерөнхийлөгчид хандсан захидал илгээсэн талаар тэрбээр хэлж байсан ч хэлэлцээр үргэлжлэх боломжгүй болсон аж.

Учир нь өчигдөр буюу даваа гаригт Бээжингээс АНУ-ын 60 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд өндөр тариф ногдуулах болсон бөгөөд энэ зургаадугаар сарын 1-ээс хэрэгжих болно гэж мэдэгджээ. Хоёр том эдийн засагтай улс орны худалдааны маргаан цаашид хэрхэх нь олон улсын анхаарлын  төвд байна.

Ц.ТАМИР

Эх сурвалж: CNN, TASS

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close