Сурвалжлага, нийтлэл

Сурвалжилга: “Номын амталгаа”-г ХОГ ХАЯГДАЛ болгосон хотын иргэд

"Аз хур" номын их дэлгүүр "72 цаг, 72 хувь" хямдралтай номын худалдааг жил бүр зохион байгуулдаг. Тус хямдралаар бүх төрлийн номууд 72 хүртэлх хувиар хямдардаг уламжлалтай. Энэ ажлын хүрээнд өчигдөр /05-13/ "Тэнүүн огоо", "Сутайн буянт" автобус баазын 155 автобусд номын амталгааг хийлээ. Тодруулбал, зохиолч Л.Өлзийтөгсийн "Үзэхийн хязгаар" эссэ бүрэн эхээрээ, Сэм Уолтоны "Made in America" номын нэг бүлгийг өврийн ном болгон номын амталгааны хэлбэрээр өлгөсөн аж.

Автобус тус бүрд 20-60 ширхэг номыг өлгөсөн бөгөөд "72 цаг, 72 хувь" хямдралтай номын худалдааны мэдээлэл бүхий сонинг бас байршуулжээ.





-НОМ УНШИХ СЭДЭЛД БАГА Ч ГЭСЭН АВТУУЛСАН “АЗ ХУР”-ЫН НОМЫН АМТАЛГАА-

“Аз хур” номын дэлгүүрийн маркетинг хариуцсан ажилтнаас номын амталгааны талаар тодруулахад, “Бид номын амталгаанд зориулж хэвлэсэн ном сониноо уржигдар орой 155 автобусанд өлгөсөн. Нэг автобусанд хамгийн багадаа 20 ширхэг, дээд тал нь 60 ширхгийг өлгөсөн байгаа. Иргэд номыг хэдий хэр хугацаанд өлгөөтэй байлгахыг бид мэдэхгүй байна” хэмээсэн юм. Мөн тэд өөрсдийн фэйсбүүк хуудаснаа хийсэн шууд дамжуулалт бичлэгтээ ”Иргэд маань бусаддаа хүндрэл учруулж, хог хаягдал үүсгэхгүй байхыг хүсье. Хэрэв танд хэрэгтэй бол та сонин, номыг хог болгож урж хаялгүй авч яваарай хэмээн хүсэж байна” гэж онцолсон юм.





-НОМЫН АМТАЛГААТАЙ АВТОБУС ХЭДХЭН ЦАГИЙН ДОТОР ХООСОРЧ ХОГООР ДҮҮРЭВ-

Харин номын амталгаа хэдхэн цаг үргэлжлэв. Өглөө хүн бүр ном автобусанд өлгөөтэй байгааг сошиал орчинд нийтэлж шуугиж байлаа. Гэвч өдрийн 13 цаг гэхэд зарим автобусанд хоёр гурав, заримд нь нэг ч ном байсангүй.

“Ч-4”-ын автобусны жолооч болон тээврийн хяналтын ажилтнаас автобусанд өлгөөтэй байгаа номын талаар иргэдийн сэтгэгдлийг тодрууллаа. Тэд автобусанд ингэж ном өлгөх нь содон л юм. Хүмүүс яасан хөөрхөн юм бэ гэж хүлээж авч байсан. Одоо ч хэдхэн ном үлдсэн байна. Хог хаягдал болж үлдсэн зүйл нээх алга, өлгөсөн утаснууд л үлдлээ” хэмээн хариулав.


Харин бид дараагийн автобусанд суутал нөхцөл байдал өөр байлаа. Хогийн сав болон суудлуудын доор урагдсан ном сонингууд хаа саагүй байв. Мөн өлгөөстэй ном нэг байгаагүй нь дээр ганц үлдсэн нь урагдаж үлдсэн номын тасархай өлгөөстэй байсан юм. Харин 17 цагийн орчимд "Тэнүүн огоо", "Сутайн буянт” авто баазын автобуснуудад нэг ч ном байгаагүй цагаан утаснууд л үлдсэн байлаа.





-ХОТЫН СОЁЛЫГ НЭВТРҮҮЛБЭЛ ХЭН Ч НОМЫН АМТАЛГААГ АВЧ ЯВАХГҮЙ ХАРИН ҮЛДЭЭДЭГ БОЛНО-

Ямартай ч хэдхэн ширхэг ном үлдсэн ч иргэд соёлтойгоор номыг шимтэн уншиж буух буудлаа болоход орхиод бууж байлаа. Ингээд тэдгээр иргэдийн төлөөлөл болгон нэгэн иргэний сэтгэгдлийг сонслоо.


-Сайн байна уу танд эдгээр номууд хэр санагдаж байна. Ингэж өлгөсөнд байгааг хараад юу гэж бодож байна?

-“Их хөөрхөн санаа байна. Цаашдаа ингэж өлгөх бол өөр илүү олон төрлийн номууд өлгөж байгаасай. Тэгвэл замын түгжээнд хий дэмий цаг үрж утсаа оролдож зогсохгүй их аятайхан санаа байна. Гэхдээ энд хоёрхон ном байна. Өмнө нь өөр байсныг сайн мэдэхгүй. Хоёрхон буудал суугаад явахдаа ном уншаад сонирхолтой байлаа. За баярлалаа би буулаа” хэмээн хариулсаар автобуснаас бууж одов.


Бид хэдий ийм сайхан номын амталгааг анх удаа харж байгаа ч хэтэрхий юм үзээгүй загнаж, сонинг хаяж, номыг нь урж тасадсан бүдүүлэг үйлдэл хийжээ. Хотын соёлыг дэлгэрүүлсэн улс орнуудад метро, автобусанд ном уншиж суух хүмүүсийн суудлыг хэзээ ч булаацалддаггүй, бос гэж хэлдэггүй байна. Мөн солонгос улсад метронд байх номыг хэн ч авч явдаггүй буух газраа хүртэл уншаад орхин буудаг ба зарим нь уншиж дууссан номоо бусаддаа уншиг гэж үлдээдэг байна.

Д.ЖАРГАЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Т.ХҮЧИТБААТАР

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.