Сурвалжлага, нийтлэл

БАРИМТ: Ж.Эрдэнэбат 1463 га тусгай зөвшөөрлийг 5 САЯАР АВЧ, “Алтай Констрашкн”-ы Х.Бат-Эрдэнэд НЭГ САЯАР ЗАРЖЭЭ

-ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ НЬ ГАРААД ГУРВАН САР БОЛСОН ТАЛБАЙГ ХУДАЛДАН АВААД, ЗУРГААН САРЫН ДАРАА ДАХИН ШИЛЖҮҮЛЖЭЭ-

Монгол Улсын  29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 1462.82 га талбайг хамаарах  ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ТАВАН САЯ төгрөгөөр худалдан авч, улмаар өөрийн сайн найз  “Алтай Констрашкн”-ы Х.Бат-Эрдэнэд НЭГ САЯ төгрөгөөр заржээ.

УГ АСУУДЛЫГ БАРИМТААР ТОДРУУЛБАЛ, “Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших “Улаан сайр”2” нэртэй ....тоот дугаартай талбайг 2017.12.21-ний өдөр “Элбэг орд” ХХК-иас “Хэрх-илч” ХХК худалдан авах гэрээ байгуулсан байна.

Худалдан авагч “Хэрх-Илч” компанийг Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэт өөрийн төрсөн дүү Ж.Эрдэнэтөгс нар 31/68 хувийн харьцаатайгаар хуваан эзэмшдэг аж.


Тайлбар: Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын хувь эзэмшдэг байдал


Тайлбар: Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын ХОМ-тээ мэдүүлсэн байдал

Сонирхолтой нь, нүүрсний нөөц бүхий 1463 га-г хамардаг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ердөө 5 сая төгрөгөөр худалдан авч. Ингэхдээ холбогдох хуулийн дагуу үнэн дүнгийн 30 хувь буюу 1.5 сая төгрөгийг нь улсад тушаасан байна. Уг талбайн зөвшөөрөл 2017.09.26-ны өдөр албан ёсоор гэрчилгээгээ авсан.

Гэрчилгээ авснаас хойш ГУРВАН САРЫН ДАРАА ийнхүү зарагджээ.

Гэвч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын эзэмшдэг “Хэрх-Илч” компани хямдхан авсан тусгай зөвшөөрлөө дахин ЗУРГААН САРЫН ДАРАА /2018.07.03/ зарсан байна. Ингэхдээ Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат өөрийн сайн найз “Алтай Констрашкн”-ы Х.Бат-Эрдэнэд ердөө НЭГ САЯ төгрөгөөр зарсан нь анхаарал татаж байгаа юм.


Тайлбар: Худалдан авсан ба худалдсан үнэн дүн