Хууль

Цэрэгт явсан залуугийн дунд чөмөг нь хугарч, хагалгаанд оржээ

Ховд  аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангид цэргийн албанд тавдугаар сарын 1-ны өдөр татагдан очсон 18 настай залуу “дунд чөмөг хугарсан” гэх оноштойгоор өчигдөр яаралтай хагалгаанд оржээ.

Тодруулбал, залууг өчигдөр 17.32 цагт онгоцоор цэргийн төв эмнэлэгт авчирсан байна. Ингэхдээ Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн дарга, салаан дарга нар цэргийг онгоцоор авч ирсэн бөгөөд ар гэрийнхэнд нь “Гүйж байгаад асфальтан зам дээр унаснаас болж бэртсэн. Залуугийн бэртэлд гадны нөлөөгүй шүү” гэж хэлсэн байна.

Харин ар гэрийнхнийх нь зүгээс тэдний хэлсэн тайлбарт итгэхгүй байгаа аж. Тэдний зүгээс шүүх, шинжилгээний байгууллагад хандан гэдгээ мэдэгдээд байна. Өнгөрсөн жил гэхэд цэрэгт татагдсан залуу дэглэлт даалгүй нас барсан бол бас нэг цэрэг буу хулгайлж, Тува улсын нутагт буудуулж, нас барсан байдалтай олдсон билээ. Тэгвэл ердөө цэрэгт яваад 14 хонож байгаа залуу чөмөг нь хугарч, хагалгаанд орсон нь гадны нөлөөтэй байсан уу эсвэл санамсаргүй болгоомжгүй бэртэл байв уу. Ар гэрийнхнийх нь хувьд гомдолтой байгаагаа илэрхийлж, шүүх, шинжилгээний байгууллагад хандана гэдгээ мэдэгдсэн байна. 

Г.ҮҮЛТ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close