Нийгэм

Зүүн чиглэлийн замын хөдөлгөөнийг түр зогсоолоо

Орон нутгийн замд  мөсөн бүрхүүл тогтож, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсээд байна. Нутгийн зүүн урд чиглэлд хүчтэй  цасан шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул Говьсүмбэр, Замын-Үүд, Бор-Өндөр, Эрээн чиглэлийн замын хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоогоод байна.

Тиймээс хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, зорчигч нар анхаарал болгоомжтой тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг бүрэн хангаж хурдаа тохируулж явах, онцын шаардлагагүй бол цаг агаар, замын нөхцөл сайжиртал  орон нутгийн замд гарахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Цаг агаар, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорноговь, Сүхбаатарын нутаг, Ховд, Баянхонгорын хойд, Дундговийн зүүн, Хэнтийн өмнөд хэсгээр салхи баруун хойноос секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24-26 метр хүрч ширүүснэ. Мөн зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний бороо, нойтон цас орж, баруун, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.


Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close