Спорт

Боксчид Японд хамтарсан бэлтгэл хийнэ

“Токио-2020” хөтөлбөрийн хүрээнд Япон Улсын Шизоүка мужийн Шимада хотын орлогч дарга Үшио Шинго, олимпийн хэлтсийн дарга Ота Наоки, албаны дарга Чихоми Мацумото, нарийн бичгийн дарга Акира Като, мэргэжилтэн Б.Бадмаа нар манай улсад ирээд байна.

Тэд айлчлалын хүрээнд Монголын боксын үндэсний шигшээ багийн тамирчдын 2019, 2020 оны олимпын хамтарсан бэлтгэлийн талаар санал солилцож, БТСГ-ын удирдлагуудтай уулзаж, дараа нь Монголын боксын холбооны төлөөлөлтэй санал солилцсоны үндсэн дээр “Гурван талт гэрээ”-г байгууллаа.

Гэрээнд гарын үсэг зурах ёслолд БТСГ-ыг төлөөлж Гадаад харилцаа, статистик, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат, Монголын боксын холбоог төлөөлж Монгол улсын гавьяат дасгалжуулагч, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, Шимида хотын орлогч дарга Үшио Шинго нар оролцлоо.

Гэрээнд гарын үсэг зурснаар Монголын боксын эрэгтэй эмэгтэй шигшээ багийн 12 тамирчин, гурван дасгалжуулагч мөн эрдэм шинжилгээ, судалгааны гурван ажилтан ирэх долоодугаар сарын 19-28-нд Шимида хотод Японы насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багтай хамтарсан бэлтгэлд оролцох юм. Хамтарсан бэлтгэлийг хугацааг товлохдоо баг тамирчдаа Японы долоодугаар сарын уур амьсгалд дасгах, дасан зохицох чадвар хэр байгааг судлах, шинжлэх зорилготой юм. Учир нь “Токио-2020” зуны олимпын XXXII наадам долоодугаар сарын 24-нд эхэлнэ.

Харин 2020 оны хамтарсан бэлтгэлийг талууд харилцан санал солилцсоны үндсэнд нэгдүгээр сард байхаар тохиролцоо. Гэхдээ энэхүү гэрээ ирэх наймдугаар сард баталгаажих буюу Шимида хотын дарга өөрийн биеэр хүрэлцэн ирж гарын үсэг зурах юм байна.

Б.ТОГТУУН

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close