Хууль

Долоон настай охин толгойгоо гараараа халхалж байгаад хуруугаа цавчуулжээ

НЭМЭЛТ: 13 цагт

Нагац ахдаа зодуулж гурван хуруугаа тасдуулсан гэх охин яг одоо ГССҮТ-д хагалгаанд орж байгаа бөгөөд уг хагалгаа шөнийн 02 цагт эхэлжээ. Хагалгаанд ГССҮТ-ийн эмч нар болон ӨМЗО-ын мэргэжлийн эмч нар хамтарч хагалгаанд орж байгаа гэв.

Мөн охин толгойндоо хоёр оёдол тавиулсан бөгөөд заазуураар цавчуулахаас хамгаалж гараараа хааж хуруугаа тасдуулсан байж болзошгүй хэмээх мэдээллийг охины эмээ өгсөн байна.

Харин албаны эх сурвалжийн хэлж буйгаар хэргийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд хэрэг үйлдсэн этгээдийг өнгөрсөн шөнө баривчилсан байна. Мөн тухайн этгээдэд өгөх ял шийтгэлийг охины гэмтлийн зэргийг тогтоогдсоны дараа шийдэгдэнэ хэмээн мэдээллээ.  


Үндсэн : 12 цагт

ШУУРХАЙ: Нагац ах нь долоон настай дүүгийнхээ гурван хурууг тасдаж, халуун ус цацжээ


Өнгөрсөн шөнө долоон настай охины гурван хурууг тас цавчиж халуун ус цацсан хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, өнгөрсөн шөнө  22 цагийн орчимд “Дамбын гудамж, дэлгүүрийн гадаа 6 настай эмэгтэй хүүхэд зодуулсан байдалтай байна” гэсэн мэдээллийг авч шалгахад Сүхбаатар дүүргийн  17-р хороо Дамбадаржаагийн гудамжинд оршин суух долоон настай охиныг  зүүн гарын дунд хуруу, долоовор хуруу, баруун гарын эрхий хурууг Тус тоотод суух, нагац ах “Ш” /эр.51н/ нь согтуурсан үедээ үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал илэрчээ.

Ар гэрийнхний зүгээс хамаатны хүн нь гэмт хэрэгт холбогдсон учир хоорондоо ярилцаж байгаад өгнө гэлээ. Одоогоор яриа өгөх боломжгүй. Хэтэрхий харгислалтай юм, цагдаа нь шалгаж байгаад хэргийг нь сайн шийдээсэй хэмээн ярив.

Харин охин яг одоо ГССҮТ-д хуруу залгуулах хагалгаа хийлгэж байгаа аж. Хагалгаа шөнийн 2 цагаас эхэлсэн бөгөөд одоо ч / 11цагт / үргэлжилсээр байгаа аж.

Мэргэжлийн эмчийн хэлж буйгаар яаралтай хагалгаа явагдаж байна. Охины залгасан хуруунууд хэвийн ажиллагаанд орох боломжтой хэмээн ярилаа.

Ж.ДӨЛГӨӨН

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдлүүд (10)

  1. ymar muuhai ym be iim hertsgii avir haanaas ni gardag bnaa iim jaahn huuhdiig araichdee neree tsuuhn hun amtai ulsad odoo bur sanaa setgeld bagtamgv muuhai hereg garch bn. Manai ulsad huuli guuli humuus ni araatan boljdee

  2. Ter sogtuug ooriig ni ingej tamlah yumsan. Yamar ch haruu niigem be? Ajilgui, orlogogui, oron gergui yaduurald avtsan, buhimdsan, garah garts ireeduigui boljee. 20 saya n zeel ogno gehiin orond togtmol, amidrald hureltsehuits tsalintai bolgooch ee, songuuli dohohoor Oyunhorol met ni genet sereed mongol huniig ulam l ornoos or damjij amidrah guilagchin amidral ruu tulheed baih yum. Mongol er hun ajiltai, amidralaa avch yavah, arhinaas hol baih, ger bulee avch yavah chadaltai baimaar baina. Ajliin bair haana baina, luivarchin 76 gishuud ee.

  3. Iim tsoohon huntei ulsad yaasan olon huuhed huchirhiileld avtaj bn. Mongol delhiid 1 oroh baihaa huuhed huchirhiilleer. Yaagaad iim jaahan huuhded ingej zerleg handaj chadaj bn. Y.

  4. Ар гэрийнхэн нь гэж ямар элэнцэгийнх нь ярилцаж байгаад өгөх.Нэг бяцхан амьтан хүний тал болчихсон байхад.

USD

Close
Close