Хууль

ШУУРХАЙ: "Никель" Ганбааг ЦАГДАН ХОРЬЖЭЭ

“Шарк Танк” нэвтрүүлгээс 250 сая төгрөгийн санхүүжилт авч улмаар “UBIKE” төслийг хэрэгжүүлэх консерциумд багтаж чадснаараа олны танил болсон "Никель" Ганбаа буюу Г.Дашнямыг хар тамхины хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа талаар бид анхлан мэдээлсэн билээ. 

Тодруулбал, түүнийг гуравдугаар сарын 13-ны оройн 19.00 цагийн орчимд хүүхдийн 100-р дэлгүүрийн орчимд цагаан өнгийн тоёота приүс маркийн автомашинтай явж байхад нь хоёр хүний хамтаар саатуулан шалгахад, хар тамхи сэтгэцэд нөлөөлөх ургамал өвс хэрэглэсэн байж болзошгүй тохиолдол илэрсэн байдаг.

Түүнийг дээрх хэрэгт холбогдуулан гадуур шалгаж байгаад өчигдөр баривчилж Хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албаны хар тамхитай тэмцэх газрын мөрдөгчид түүнийг хар тамхи хэрэглэсэн хэргээр гэрээс нь баривчилжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Г.Дашнямыг 10 хоног саатуулан шалгах аж.Хар тамхи хэрэглэсэн нь тогтоогдсон учраас ийнхүү цагдан хорьжээ.

Г.ҮҮЛТ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдлүүд (1)

USD

Close
Close