Нийгэм

Цаг агаарын тааламжгүй байдал үргэлжилнэ

5 дугаар сарын 14-18-ний өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, салхи 16-18 м/с, говь, тал, хээрийн нутгаар 24 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурна. Иймд, иргэд, малчид онцын шаардлагагүй тохиолдолд хол ойрын замд зорчихгүй, тууварт гарахгүй, шуурганд төөрөх, малтайгаа уруудах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Мөн хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарч, малаа ойр бэлчээрлүүлэх, бага насны хүүхдийг мал хариулгад явуулахгүй байх, жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг онцгойлон анхааруулж байна. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close