Нийгэм

Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл үргэлжилж байна

Ирэх хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 6 настай 38,232 хүүхэд элсэнэ.  Элсэлтийг  2019-2020 оны хичээлийн жилийн хувьсах зардал, төсвийг бодитой төлөвлөх, бүлэг дүүргэлтийн нормыг баримтлах, хичээлийн ээлжийн тоог аль болох нэмэгдүүлэхгүй байх зорилгоор “Хамран сургах тойрог тогтоох тухай” Нийслэлийн Боловсролын газрын даргын 2019 оны А/44 дүгээр тушаалыг үндэслэн зохион байгуулж байна.

Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 245 ерөнхий боловсролын сургууль байгаагаас Баянгол, Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх, Сонгино-Хайрхан, Налайх, Багахангай, Багануур  дүүргүүдийн ерөнхий боловсролын сургуулиудын 1-р ангид элсэгчдийн  бүртгэлийн үйл ажиллагааг тухайн сургууль дээр нь  05 дугаар сарын 13-27-ны өдрүүдэд уламжлалт аргаар тус тус зохион байгуулна.

Уламжлалтаар бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар
  • Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим иргэний үнэмлэхний эх хвь болон хуулбар
  • 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг, шаардлагатай тохиолдолд сургууль нэмэлтээр материал шаардаж болно.

Энэ хичээлийн жилийн хувьд цахимаар зөвхөн Чингэлтэй дүүргийн Төрийн өмчийн  Ерөнхий боловсролын 15 сургуульд элсэн орох  1-р ангийн сурагчдын бүртгэл, элсэлтийг 2019 оны тавдугаар сарын 13-наас 27-ны хооронд БСШУСЯ-ны Боловсролын салбарын мэдээллийн https://parent.esis.edu.mn  системээр зохион байгуулах юм.


Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close