Орон нутаг

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цасан шуурганы улмаас зүүн аймгуудын замын хөдөлгөөнийг зогсоолоо

Их хэмжээний цас орж, зам даваа хаагдан халтиргаа гулгаа үүссэн тул,

-УБ-Хэнтий-Сүхбаатар-Дорнод

-УБ-Говьсүмбэр- Дорноговь

-УБ-Дундговь-Өмнөговь чиглэлийн авто зам, замын байгууламжийг 2019 оны 5 дугаар сарын 16-ны 11:00 хүртэл хааж, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоолоо. Энэ шийдвэрийг ЗТХ-ийн сайдын тушаалаар гаргасан байна. Түр хаасан замын цасыг цэвэрлэж тээврийн хэрэгсэл явахад аюулгүй болгохыг холбогдох албаныханд даалгажээ.

Г.ИТГЭЛ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close