Нийгэм

Нийтийн тээврийн 40 чиглэлд өөрчлөлт оруулна

Нийслэлийн Засаг даргын “Автомашингүй өдөр” зохион байгуулах тухай захирамжийн хүрээнд “Улаанбаатар марафон-2019” гүйлтийн тэмцээн энэ сарын 18-ны өдөр 07:00-18:00 цагийн хооронд болно.

Энэ хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө буюу Баруун дөрвөн замын уулзвараас Зүүн дөрвөн  зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Хөх тэнгэрийн гудамж, Партизаны гудамж, Олимпийн гудамж, Самбуугийн гудамжны авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлах тул эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 40 чиглэлийн 344 тээврийн хэрэгслийн чиглэлд өөрчлөлт оруулахаар боллоо.

Тухайлбал Их тойруугаар явах чиглэлийг Баянбүрд, “Үндэсний шуудан” сонин, Сансарын ШТС-ийн ойролцоох зогсоолоор, Нарны замаар явах чиглэлийг “Жигүүр гранд” групп, Замын цагдаагийн газар, “Миний дэлгүүр”-ийн ойролцоох зогсоолоор, босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлд Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоох зогсоолоор, Баруун дөрвөн замыг дайран өнгөрөх чиглэлд МҮЭСТО, “Элба” төв, “Бөмбөгөр” худалдааны төв, “Нарны титэм”-ийн ойролцоох зогсоолоор, Зүүн дөрвөн замыг дайран өнгөрөх чиглэлд Сансарын үйлчилгээний төв, Хавдар судлалын үндэсний төвийн дэргэдэх зогсоолоор явуулахаар болгож өөрчилжээ.

Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуураа Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүдэд Баруун дөрвөн зам, Нарны гүүр, Зүүн дөрвөн зам дагуу хөдөлгөөнд оруулж, 18:00 цагаас хойш үндсэн маршрутаар үргэлжлэх юм байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close