Хууль

Англиар янз бүрийн зүйл асууж охиныг мэдэхгүй гэх тоолонд зодсон байжээ

Долоон настай охиныг зодож, улмаар дөрвөн хурууг нь цавчиж, халуун ус цацаж тамласан онц ноцтой хэрэг энэ долоо хоногт Сүхбаатар дүүрэгт гарсан билээ.

Эх сурвалжийн хэлснээр охин эхээс гурвуулаа бөгөөд тухайн өдөр ээж нь бага дүүтэй нь цуг эмнэлэгт хэвтсэн байжээ. Иймээс охины сургууль нагац ах “Ш”-ийн гэртэй ойр учир охиныг сургуулиас нь аваад өгөхийг нагац ах “Ш”-ээс хүссэн гэнэ. Иргэн “Ш” нь дээд боловсролтой, нас тогтсон, төлөв төвшин байрын хүн ч архи хэтрүүлэн хэрэглэх зуршилтай байжээ.

Охины хөл түлэгдсэн, мөн толгойн хэсэгт иртэй зүйлээр зүссэн байснаас хамгийн ноцтой нь зүүн гарын дунд, долоовор хуруу, баруун гарын эрхий хурууг нь тасалж яргалсан байжээ.

Харин “Нагац ах нь англиар янз бүрийн зүйл асууж охиныг мэдэхгүй гэж хариулах тоолонд зодсон. Цохичих уу хэмээн алх далайгаад байсан. Эхлээд 4-5 удаа цохиж байгааг мэдсэн, түүнээс цааш хэдэн удаа цохиулснаа мэдээгүй тухай” охин ярьжээ. Охин толгойгоо хамгаалах гэж гараараа дарж байгаад хуруугаа тасдуулсан бололтой. Мөн ус буцалгаж байгаад цацчихсан гэнэ.

Эмч нар яаралтай хагалгааг 13 цагийн турш хийж, гарын гурван хурууны шөрмөсийг залгаж, нэг хурууг залгах боломжгүй хэмээн тайрчээ.

Ж.ДӨЛГӨӨН

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдлүүд (13)

USD

Close
Close