Нийгэм

Сүрьеэгээр өвчилсөн сурагч нас баржээ

Нийслэлийн 15 дугаар сургуульд сурч байсан сурагч сүрьеэгээр өвчилж ХӨСҮТ-д эмчлүүлж байгаад нас барсан гэх мэдээллийг ХӨСҮТ-ээс тодруулахад “Тухайн сурагч хоёр сар эмчлүүлээд биеийн байдал нь сайжирсан тул 2016 оны хоёрдугаар сард эмнэлгээс гарсан. ХӨСҮТ-д эмчлүүлж байх үедээ долоон настай байсан бөгөөд ямар сургуульд сурч байсан нь тодорхойгүй байна.

Эх сурвалжийн өгсөн мэдээллээр нас барсан сурагч Өвөрхангай аймгийн Богд сум руу шилжсэн бөгөөд үргэлжлүүлэн эмчилгээгээ хэрхэн хийлгэсэн нь мөн л тодорхойгүй байна. Тухайн сурагч Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд дөрөвдүгээр сарын 12-нд нас баржээ.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдлүүд (6)

USD

Close
Close