Сурвалжлага, нийтлэл

БАГЦ: EGUUR.MN сайтын долоо хоногийн ОНЦЛОХ контентууд

Мэдээ, мэдээллийн EGUUR.MN  сайтын өнгөрөгч долоо хоногийн онцлох контентуудыг нэг дор багцлан хүргэж байна.

ТОДРУУЛГА: Замын цагдаа нарт өдөрт 30 торгууль ногдуулах үүрэг өгдөг үү


Нийслэл хотод замын хөдөлгөөний ачаалал их байдаг. Үүнтэй зэрэгцээд замын хөдөлгөөний ачааллыг зохицуулахаар замын цагдаа нар ажилладаг билээ. Гэвч иргэд замын цагдааг үзэн яддаг гээд хэлчихэд дэгстүүлээгүй болно. Тэр тусмаа хаврын улиралд цагдаа нар жолооч нарт торгууль тавих нь их боллоо хэмээн гомдол гардаг. Үүнтэй холбоотойгоор бидэнд нэрээ нууцалсан эх сурвалжаас замын цагдаагийн албан хаагчдын талаар мэдээлэл ирсэн юм.

Эх сурвалжийн хэлж буйгаар “Жолооч нар замын цагдаад байнга торгууль ноогдуулахын тулд зогсоож шалгадаг гэж боддог. Бүүр нуугдаж байгаад гэнэт гарч ирдэг гэх мэтээр ярьж заримдаа өөдөөс хэрэлдэж мууддаг. Зарим жолооч нар зугтдаг гэвч тэдний хойноос хөөсөн хөөгөөгүй торгууль нь адилхан шүү дээ.

Яг үнэндээ цагдаа нарыг өдөрт 30 торгууль ноогдуулаагүй л бол буух цаг нь болсон байсан ч нормоо биелүүлтэл буулгахгүй гээд ажиллуулдаг. Тиймээс иргэд цагдаа торгууль их ноогдууллаа гэж сөргөлдөхийн оронд бидэнд тушаал гаргадаг хүмүүст энэ тушаалаа боль гэж хэлмээр юм.

Цагдаа нар чинь жилийн дөрвөн улирал хүнд ширүүн бүх үед дайчлагдан ажилласаар байдаг. Ямар сайндаа л замын цагдаагаар ажилладаг хүмүүсийн дотор эрхтэн асуудалтай болдог, тэтгэвэртээ гараад арван жил болоод л өвчнөөр амиа алддаг гэж ярих билээ дээ.

Мөн шинэковуудад ширүүн хандана, өдөрт найман цаг ажиллана гэдэг бол үлгэр өдөрт 14-15 цаг ажиллуулдаг, бас замын цагдаа нар цол ахина гэж байдаггүй их уддаг” хэмээн бидэнд ярьсан юм.

Иймд холбогдох албаны хүнээс иргэдээс гаргадаг мэдээлэл болон эх сурвалжаас ирсэн мэдээллийн дагуу замын цагдаа болон замын хөдөлгөөний талаар асууж лавласан юм.

Тодруулгыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


 

Байгаль хамгаалагч Н.Дорж: Идэш, усгүйн улмаас баавгай, согоо, буга, аргаль нийслэл рүү орж ирэх болсон


НБОГ-ын байгаль хамгаалагч Н.Доржтой уулзаж ярилцлаа.

-Тантай уулзах гээд холбогдоход Био компинат, Эмээлтэд ажлаар явж байна гэсэн. Тэгэхээр нэлээд том газар нутгийг хариуцан ажилладаг бололтой?

-Би Толгойт хэсгийн ахлагч. Баруун зүүн салаа, Найрамдал, Баруун туруун, Эмээлт буюу СХД-ийн 32, 21, 22 дугаар хороо, Хан-Уул дүүргийн  12,13 дугаар хороог хариуцан ажилладаг. 27 мянган га газраас  400 га нь ойн сан, бусад нь тал хээрийн бүс,  дамжин өнгөрөх хяналтын цэг бусад гэх мэт. Миний тухайд байгаль хамгаалагчаар ес дэх жилдээ ажиллаж байна.  ХААИС-ийг байгаль хамгаалагч, экологич мэргэжлээр төгссөн.

-Байгаль хамгаалагч гэхээр ой мод л хамгаалдаг хүн гэж боддог, ихэнх нь. Гэтэл үгүй юм байна?

-Буу үүрч  морь унаад явдаг байгаль хамгаалагчийн үе өнгөрсөн. /инээв/. Өнөөдрийн байгаль хамгаалагч хог хаягдал, ойн сан, ААН-ийн хяналт шалгалт, ус ашиглалт гээд бүхий салбарын үйл ажиллагаанд оролцож байна. Ингэхдээ ойн тухай хууль, усны тухай хууль, ургамлын тухай хууль, зөрчлийн тухай хууль, хялбаршуулсан журмаар хэрэг нээж прокурорт хянуулж арга хэмжээ авах ажлуудыг зохион байгуулдаг. Нийслэлийн хэмжээнд улсын байцаагчийн эрх бүхий есөн байгаль хамгаалагч байдгийн нэг нь би.

Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


ХАРДЛАГА: Э.Аззаяа, Н.Баярсайхан нарт зориулан, Ш.Раднаасэд ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ хугацаанд өөрчлөлт оруулжээ


Хоёр жил гаруйн өмнө АТГ-аас тусгай ажиллагаа явуулж, МХЕГ-ын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нарын орон гэр, албан тасалгаанаас 230.800.000 төгрөг, 152.177 ам.доллар, 70.000 юань бэлнээр хураан авч байв.

Үүнтэй холбогдуулан Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын 25 албан тушаалтанг хилээр түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг аж ахуйн нэгжүүдэд зөвшөөрөл өгөхдөө хясан боогдуулах замаар тэрбум орчим төгрөгийн хахууль авсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн байдаг.

Уг асуудал хоёр жил гаруй хугацаанд хуулийн байгууллагууд дээр шалгагдаж, прокуророос тэднийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм. Гэтэл 2019.05.06-ны өдөр шүүхээс уг хэргийг ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУССАН гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон юм.

Олон нийтийн зүгээс мэргэжлийн хяналтын байцаагчдын орон гэр, албан тасалгаанаас тэрбум шахуу төгрөг  олдчихоод байхад шүүх ийм шийдвэр гаргасанд ихээхэн дургүйцсэн билээ. Дээрээс нь авлига өгсөн ААН-үүд өөрсдөө хүлээн зөвшөөрсөн, шалгагсад хүртэл зарим мөрдөн байцаалтын үед хахууль авсан гэдгээ хүлээн мэдүүлсэн гэх яриа байдаг.

Бичвэрийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


СУРВАЛЖИЛГА: “Номын амталгаа”-г ХОГ ХАЯГДАЛ болгосон хотын иргэд


"Аз хур" номын их дэлгүүр "72 цаг, 72 хувь" хямдралтай номын худалдааг жил бүр зохион байгуулдаг. Тус хямдралаар бүх төрлийн номууд 72 хүртэлх хувиар хямдардаг уламжлалтай. Энэ ажлын хүрээнд өчигдөр /05-13/ "Тэнүүн огоо", "Сутайн буянт" автобус баазын 155 автобусд номын амталгааг хийлээ. Тодруулбал, зохиолч Л.Өлзийтөгсийн "Үзэхийн хязгаар" эссэ бүрэн эхээрээ, Сэм Уолтоны "Made in America" номын нэг бүлгийг өврийн ном болгон номын амталгааны хэлбэрээр өлгөсөн аж.

Автобус тус бүрд 20-60 ширхэг номыг өлгөсөн бөгөөд "72 цаг, 72 хувь" хямдралтай номын худалдааны мэдээлэл бүхий сонинг бас байршуулжээ.

“Аз хур” номын дэлгүүрийн маркетинг хариуцсан ажилтнаас номын амталгааны талаар тодруулахад, “Бид номын амталгаанд зориулж хэвлэсэн ном сониноо уржигдар орой 155 автобусанд өлгөсөн. Нэг автобусанд хамгийн багадаа 20 ширхэг, дээд тал нь 60 ширхгийг өлгөсөн байгаа. Иргэд номыг хэдий хэр хугацаанд өлгөөтэй байлгахыг бид мэдэхгүй байна” хэмээсэн юм. Мөн тэд өөрсдийн фэйсбүүк хуудаснаа хийсэн шууд дамжуулалт бичлэгтээ ”Иргэд маань бусаддаа хүндрэл учруулж, хог хаягдал үүсгэхгүй байхыг хүсье. Хэрэв танд хэрэгтэй бол та сонин, номыг хог болгож урж хаялгүй авч яваарай хэмээн хүсэж байна” гэж онцолсон юм.

Сурвалжилгыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


БАРИМТ: Ж.Эрдэнэбат 1463 га тусгай зөвшөөрлийг 5 САЯАР АВЧ, “Алтай Констрашкн”-ы Х.Бат-Эрдэнэд НЭГ САЯАР ЗАРЖЭЭ