Хөрөнгийн зах зээл

Оюутолгойн орлого 43.6 хувиар өсжээ

Монголын хамгийн том төсөл гэгдэх “Оюу Толгой” төслийн хамгийн том хөрөнгө оруулагч болох “Turquoise Hill Resources” компанийн тайланд дурдсанаар зэсийн баяжмалын агууламж нэмэгджээ.

Олборлосон зэсийн баяжмал дахь зэсийн хэмжээ 18 хувиар, алт 188 хувиар өссөн байна. Үүнээс шалтгаалан компанийн орлого нэгдүгээр улиралд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 43.6 хувиар өсөж, 352.7 сая ам.доллар болжээ. “Turquoise Hill Resources” компани “Оюу Толгой”-н ил уурхайгаас эхний улирлын байдлаар 45.8 мянган тонн зэс, 120 мянган унци алт бүхий баяжмал гаргасныг тайланд нэмж тусгажээ.

Хэдийгээр тус компанийн санхүүгийн тайлан нааштай байгаа ч сүүлийн таван жил дараалан хувьцааны ханш нь буурсан үзүүлэлттэй байгаа юм. “Turquoise Hill Resources”  компанийн нэг хувьцаа өчигдрийн байдлаар Нью-Йоркийн хөрөнгийн биржид 1.28 ам.долларт хүрч хаагджээ.  Энэ нь оны эхний сартай харьцуулахад 3.03 хувиар унаад байна.


Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдлүүд (1)

USD

Close
Close