Үйлдвэрлэгч

ҮЙЛДВЭРЛЭГЧ: Чанартай бөгөөд хямд тавилгыг үйлдвэрлэхийг зорьж буй “ТҮМЭН ТАВИЛГА”

2018 оны 11 дүгээр сард үйл ажиллагаагаа эх олны таашаалыг хүртэж чадсан “Түмэн тавилга”-ыг энэ удаагийн ҮЙЛДВЭРЛЭГЧ буландаа онцоллоо.


М.Гантөмөр: Хэрэглэгчийн гарт хамгийн хямд үнэтэй тавилга өгөхийн тулд захиалга авдаггүй



-Түмэн тавилгын дэлгүүр нээгдээд удаагүй ч хямд үнийг санал болгодог онцлогтой. Ажлаа танилцуулаач?


-Тавилгын дэлгүүрүүдэд зарагдаж байга унтлагын өрөөний орнуудын ихэнх нь 500 мянган төгрөгөөс дээш үнэтэй байгаа. Бид үүнээс бага үнэтэй хэрнээ стандартад бүрэн нийцсэн бүтээгдэхүүн хийхийг зорьсон. Тиймээс учраас манай дэлгүүрт зарагдаж байгаа тавилгууд бүгд олон ширхэгээр үйлдвэрлэгддэг, дээрээс нь хямд үнэтэй. Манай орнууд л гэхэд хэмжээнээсээ хамаараад 389 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд бүгд орчин үеийн загварууд. Орны нэг л загвар 500 мянган төгрөг бөгөөд энэ нь өөрийн гэсэн онцлог загвартай.

-Загвар дизайны хувьд өөрсдөө гаргаж үйлдвэрлэдэг үү? Бусад тавилгын дэлгүүрүүд Итали тавилга гэх мэтээр реклам сурталчилгаа хийдэг шүү дээ?


-Хэрэглэгчид хямдхан юм чинь чанаргүй биз гэж бодож магадгүй. Манай бүх тавилгууд стандартад нийцсэн, тавилга хийхэд зориулсан хавтангууд. Эдгээр чанартай материалуудаа Хятадын Гуаньжу мужаас авчирдаг. Хэрэглэгчдийн тэр бүр анзаардаггүй нэг жишээг хэлэхэд, тавилгын хавтангийн зузаан 18 мм байдаг. Гэтэл зарим экспортын тавилгууд болон хувь хүмүүс хямд үнэтэйг нь бодолцож хоёр гурван мм-ээр нимгэн материалаар хийж байна. Нимгэн хавтангаар хийгдсэн тавилгууд нүдэнд харагдах байдлаар ялгагдахгүй ч чанар эдэлгээний хувьд тэс өөр. Тэр ч бүү хэл урдаас орж ирж байгаа тавилгууд 14-13 мм байдаг. Харин манай тавилгуудын хувьд ямар ч үнэр байхгүй бүх хавтангууд тавилгын стандартад нийцсэн байгаа.

-Ихэнх хэрэглэгч тавилгыг захиалгаар хийлгэх хүсэлтэй болсон. Гэтэл танайх захиалга авдаггүй гэсэн?


-Бидний маш их ачаалалтай ажилладаг. Үүнтэй зэрэгцээд маш их захиалгын хүсэлт ирдэг. Гэтэл бид захиалгаар хийгээд эхэлвэл ачааллаа даахгүйд хүрнэ. Учир нь бид тавилгуудаа хямд үнэтэй гаргахын тулд нэг удаа үйлдвэрлэхдээ олон ширхэгийг гаргадаг. Борлуулалт нь ч сайн тэр дорхноо зарагддан. Ингээд л дахин нөгөө тавилгуудыг олноор нь хийхийн тулд 14-30 хоног бидэнд шаарддаг. Хэрэв бид худалдан авагчийн хүсэлтээр тавилгаа захиалгаар хийж эхэлбэл, хямд үнийг санал болгож чадахгүй. Захиалагчийн хүссэн хэмжээ загварт, өнгөнд зориулж үйлдвэрлэхийн тулд бидэнд материал, цаг зав их шаардагдана. Мөн бусадтай л адил үнээр худалдаалагдаж эхлэх учраас бид захиалга авахгүйгээр ажилладаг.


-ХАМГИЙН ҮНЭТЭЙ БАГЦ ТАВИЛГА МААНЬ ТАВАН ХАНАТАЙ МОНГОЛ ГЭРИЙН ИЖ БҮРЭН ТАВИЛГА ХОЁР САЯ ТӨГРӨГ-


-Танай дэлгүүрт гал тогооны өрөөний тавилгаас бусад бүх тавилгууд багцаараа байсан. Мөн  монгол гэрийн иж бүрэн тавилга зарагддаг юм байна. Үнэ бас л уян хатан уу?