Хууль

Цагдаагийн алба хаагчийн хүчиндсэн охин ЖИРЭМСЭЛЖЭЭ

 -УДАА ДАРАА ДАРАМТАЛЖ ХҮЧИНДЭЖ УЛМААР ЖИРЭМСЭН БОЛГОСОН БАЙЖЭЭ-

Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай сумын цагдаа нар сурагч охидыг хүчиндсэн, жирэмсэн болгосон хэрэгт холбогдож улмаар хэргийг шалгаж буй. Мөн дээрх хүчиндүүлсэн гэх охид одоогоор аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газрын хамгаалах байранд тусгаарлагдан эмчилгээ хийлгэж байна.

Харин нэг охин нь зургаан сартай жирэмсэн болсон талаар харамсалтай мэдээлэл байна.Хууль сахиулах, гэмт хэрэг зөрчилтэй өөрсдөө тэмцэх үүрэгтэй цагдаагийн тангараг өргөсөн  алба хаагчид өөрсдөө гэмт хэрэг тэр дундаа хүчингийн гэмт хэрэг үйлдэж байгаа тохиолдол нь анхны удаа болж буй.

Хэргийг тодруулбал, өнгөрсөн тавдугаар сарын 1-ний өдөр Өндөрхангай сумын цагдаа Ш.М нь сурагч охиныг хүчиндсэн хэмээн ар гэрийнхэн нь аймгийн цагдаагийн газарт мэдээлэл өгсөн байна. Харин Зүүнговь сумын цагдаа О.Д нь сурагч охиныг хүчиндсэн, үүнийхээ дараа айлган сүрдүүлж, мэдээллийг нууцалсан талаар мөн л ар гэр нь мэдээлжээ.

Энэ байдал даамжирч дарамтлах байдлаар байнгын бэлгийн харилцаанд орж охин жирэмсэлсэн тухай мэдээлэл хэдийнэ олон нийтэд хүрээд байгаа юм. Хохирогч охин ээжгүй бөгөөд аав нь хөдөө орон нутагт ажилладаг нэгэн байжээ. Аав нь ажлаар явахдаа охиноо цагдаагийн алба хаагчид захиж үлдээдэг байсан аж.

Харин аавыг нь явсан хойгуур охиныг дарамтлан олон удаагийн үйлдлээр биеэ хамгаалах чадваргүйг нь ашиглан бэлгийн дур хүслээ хангадаг  байсан нь тогтоогдоод байгаа юм.

Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү тайлбар өгөхдөө:

-“Цагдаагийн алба хаагчтай сахилга ёс зүйтэй холбоотой хяналт шалгалтыг манайхаас тогтмрол явуулах үүрэг чиглэлтэй ажилладаг. Надад ирсэн мэпээллээр Увс аймгийн цагдаагийн газраас дотоод хяналтаараа илрүүлсэн. Энэ хэргийг үйлдсэн гэх цагдаагийн алба хаагчдыг үүрэгт ажлаас нь халсан байгаа. Дээрх ажилтан нар төрийн албаны болон цагдаагийн албаны ёс зүйг ноцтой зөрчсөн байсан.

Мөн гэмт хэргийн шинжтэй асуудлыг нь бол холбогдох аймгийн цагдаагийн газарт шалгаад прокуророос харьяаллын дагуу Мөрдөн шалга хэлтсийн тусгай субьектийг үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэст шилжүүлж үргэлжлүүлэн шалгаж байна. Одоогоор хэрэг бүртгэлийн хэрэг нээгдээд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Энэ асуудлыг нууж дарсан юм бол байхгүй” гэв.

Г.ҮҮЛТ

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдлүүд (5)

  1. Цагдаа нарын хамгийн дуртай ажил ни массаж сауны газарт шалгах хийхээр явахад хоорондоо - Би явна..-Vггүй намайг яв гэсэн гэж хоорондоо булаалдаг гэнэ лээ..Cауны газар дайрч ороод охидыг хувцасыг ни өмсүүлэлгүй тойроод зогсчдог гэж найз цагдаа маан яриж байсан..үнэн байх оо

  2. МОНГОЛЫН ЦАГДАА НАР ЗҮГЭЭР Л НОХОЙН ОЦГОРУУД БОЛСОН. ХЯТАД ХАРХААРАА БӨГСИЙГ НЬ ДОЛООНО, ХҮҮХЭД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ХҮЧИНДЭНЭ, ӨӨР ЮУ Ч МЭДЭХГҮЙ ЮУ Ч ЧАЛАХГҮЙ.

  3. Яасан гэхээрээ цагдаа гуа хүртэл ийм хэрэг хийдэг байна. Олон нийтийн сүлжээнд тэр хүнийг ил болгож бүр зарлах хэрэгтэй. Шууд хорих ямар нэгэн байдлаар цааш явуулах хэрэгтэй. Хэрэг үйлдсэн нь тодорхой гэрч хэлж байгаа бол хурдан шалгаад асуудлыг шийдэх хэрэгтэй. Тодорхой зүйлд цагдаа, цагдаагаа өмөөрөх хэрэггүй.

  4. Baliar yumnuud Huuli hvchnii baiguullaga ni hvrtel ingej daramtlahaar ard irged hend itgeh we hoorhii etseg ohinooo hamgaaluulah gjil handaj bhad iim buzar vildel hj bh gj tsaria zvsiin xaruulah heregteishdee ohid bvsgvichvvded seremjlvvleh heregtei ajlaas halaadl boloo gj bodoj bnuu gvv shvvv yl shiitgel edlvvleh heregtei buzar yum be

USD

Close
Close