Нийгэм

Д.Батхуяг, О.Энхбаяр нарын бүх насаар хоригдох ялыг хэвээр үлдээлээ

БЗД-ийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Саруул хорооллын 112 дугаар байранд төрсөн эгч 27 настай Э-гээс 260 мянган төгрөг, ээмэг бөгжийг нь авахын тулд амийг нь бүрэлгэсэн Д.Батхуяг, О.Энхбаяр нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хэргийг сануулахад, 19 настай Д.Батхуяг найз О.Энхбаярынхаа хамт 2018 оны дөрөвдүгээр сарын 21-22-нд шилжих шөнө эгчийнхээ амийг хохироож улмаар хэргийн ул мөрөө баллахын тулд гэрийг нь галдан шатаасан. Тэднийг Налайх дүүрэг дэх гэрээс нь цагдаагийн алба хаагч нар баривчилсан билээ.

Тэдэнд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс бүх насаар нь хорих ялаар шийтгэснийг эсэргүүцэж нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан юм.

Ингээд өчигдрийн шүүх хурлаар Д.Батхуяг, О.Энхбаяр нарт бүх насаар нь хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр боллоо.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдлүүд (22)

USD

Close
Close