Хууль

Жагсаалын үеэр мөргүүлж бэртсэн цагдаагийн алба хаагчийг ГССҮТ-д хүргэжээ

НЭМЭЛТ: 16:05 ЦАГТ

-БЭРТСЭН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙГ ГССҮТ-Д ХҮРГЭЖЭЭ-

Өнөөдрийн жагсаалын үеэр Монголын Үндэсний музейн уулзвар дээр хөдөлгөөн зохицуулан ажил үүргээ гүйцэтгэж явсан замын цагдаагийн алба хаагчийг Ланд-200 маркийн автомашин дүрэм зөрчин орж ирэхдээ мөргөж гэмтээсэн байна. Улмаар машинд мөргүүлж бэртсэн цагдаагийн алба хаагчийг ГССҮТ-д хүргэн эмнэлгийн тусламж үзүүлж байгаа бөгөөд биеийн байдал хүндхэн байгаа гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.


ЭХЛЭЛ: 15:10 ЦАГТ

-ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧИЙГ МӨРГӨСӨН ОСОЛ ГАРЛАА-

Сүхбаатарын талбайд АН-аас “Хариуцлага нэхэх сөрөг хүчний жагсаал” болж байна. Уг жагсаалын үеэр хамгаалалтад зогсож байсан цагдаагийн алба хаагчийг мөргөсөн осол гарсан байна. Цагдаагийн биеийн байдал ямар байгаа нь одоогоор тодорхойгүй байна. 

Г.ҮҮЛТ


Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдлүүд (1)

USD

Close
Close