Сурвалжлага, нийтлэл

БАРИМТ: “Эрдэнэт”-ийн удирдлагууд Жарден хотхонд 4.7 тэрбумын пентхаусыг ҮЙЛДВЭРИЙН МӨНГӨӨР авчээ


-ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН ХОЁР ПЕНТХАУСЫГ АВТО ГРАШИЙН ХАМТ ХУДАЛДАН АВЧЭЭ-


“Эрдэнэт” ТӨҮГ-ын удирдлагууд Зайсангийн тойруу гудамжид орших “Жарден” хотхоны 202, 302  тоот пентхаусуудыг 4.7 тэрбум төгрөгөөр авч, ашиглахгүйгээр нуужээ.  Уг худалдан авалтыг 2017 оны наймдугаар сард хийсэн байна.

Тухайн үед “Эрдэнэт” үйлдвэрийн Гүйцэтгэх захирлаар өнөөгийн удирдлага Х.Бадамсүрэн, Үйлдвэрийн Тэргүүн дэд захирлаар Б.Шинэбаатар, Үйлдвэрлэл эрхэлсэн орлогчоор Д.Эрдэнэцогтыг, Хөгжил, их барилгын асуудал эрхэлсэн орлогчоор П.Батболор, Эдийн засаг эрхэлсэн орлогчоор  Д.Дэлгэрбаяр  нар ажиллаж байв.

Зайсанд байрлалтай тансаг зэрэглэлийн “Жарден” хотхонд,

НЭГ ДЭХ БАЙРЫГ : 1 тэрбум, 406 сая, 250 мянган төгрөг,

АВТО ГРАШИЙГ: 156 сая 250 мянган төгрөгөөр

ХОЁР ДАХЬ БАЙРЫГ : 2 тэрбум, 812 сая, 500 мянган

АВТО ГРАШИЙГ: 312 сая 250 мянган төгрөгөөр тус тус худалдан авчээ.

Эдгээрийн нийлбэр нь, 4 тэрбум 687 сая 250 мянган төгрөг юм. Уг байруудыг “Эрдэнэт” үйлдвэрийн үндсэн хөрөнгөнд бүртгэж, ашиглалтын зардлыг байгууллагаас бүрэн хариуцаж ирсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: Х.БАДАМСҮРЭН, Б.ШИНЭБААТАР НАР АМЬДРАХААР ЗЭХЭЖ БАЙСАН Ч “ХЭЛ АМНААС АЙСАН”

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Анхлан “Жарден” хотхоны дээрх пентхаусуудад “Эрдэнэт” үйлдвэрийн Гүйцэтгэх  захирал Х.Бадамсүрэн, Тэргүүн дэд захирал асан Б.Шинэбаатар нар амьдрахаар худалдан авсан байна.

Гэвч Х.Бадамсүрэн “Эрдэнэт” үйлдвэрийн захирал болонгуутаа өөртөө 01 тоот тушаал гаргаж, 300 сая төгрөгөөр LEXUS 570 автомашин худалдан авсан, дараа нь 2017 оны дөрөвдүгээр сард өөрийн амьдрах байраа 180 сая төгрөгөөр тохижуулсан Х.Бадамсүрэнгийн талаар шуугиан намжаагүй байсан үе таарчээ.

Тиймээс олон нийтийн шүүмжлэлээс эмээж, байруудыг шууд ашиглаж чадаагүй байна. Улмаар үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэж, ашиглалтын зардлыг нь  “Эрдэнэт”-ээс төлүүлдэг аж.  Байруудад хүн амьдраагүй, шинээрээ байгаа талаар эх сурвалж тодотгож байна.

Хачирхалтай нь, уг байруудыг худалдан авах асуудлаар “Эрдэнэт”-ийн Х.Бадамсүрэн тэргүүтэй удирдлагууд тухайн үеийн ТУЗ-өөсөө ямар ч зөвшөөрөл аваагүй. Төрийн өмч бодлого зохицуулалтын газарт ч мэдэгдээгүй байна. Уг асуудал 2018 онд  шалгалтаар илэрч байсан ч зөрчлөө арилгаагүй, өдийг хүрчээ.


-Ц.НЯМДОРЖ САЙД 300 САЯАР МАШИН АВААД ШҮҮМЖЛЭЛД ӨРТСӨН БАЙХАД “ЭРДЭНЭТ”-ИЙН УДИРДЛАГУУД 4.7 ТЭРБУМААР БАЙР АВЧ, ХӨШИГНИЙ АРД ЧИМЭЭГҮЙ ҮЛДЖЭЭ-


Саяхан нэгэн сумын засаг дарга өөрт нь машин худалдан авахаар төсөвлөсөн 45 сая төгрөгийн зориулалтыг өөрчлүүлэн, нэмж 200 сая төгрөг олж, 75 хүүхдийн цэцэрлэгийг сумдаа бариулсан талаар хэвлэлүүд онцолсон.

Энэ тооцооллоор үзвэл, ердөө хоёр даргын тансаг амьдрах пентхаусын 4.7 тэрбум төгрөгөөр ийм хэмжээний 19 цэцэрлэг барих юм. Цэцэрлэгт 75 хүүхэд хамрагдана гэж тооцвол хөдөөгийн сумдын  нийт 1400 орчим үрсийг цэцэрлэгээр хангана гэсэн үг.

Өөр жишээ. Одоо шинэ пургон машин 30 сая орчим байгаа. Манай Ерөнхий сайд сумдад ажиллахдаа эмнэлэгт нь пургон өгөөд байгаа харагддаг. Энэ зориулалтаар 156 сумын эмнэлэгт пургон машиныг 4.7 тэрбум төгрөгөөр авч, олон зуун мянган хүний эрүүл мэндийг хамгаалж болох байв.Гэтэл энэ 4.7 тэрбум төгрөгөөр ердөө хоёрхон албан тушаалтан тансаг хаус авч, хэл амнаас айхдаа гурван жил дамнан нуужээ.

Хуульзүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж албан тушаалаа авсан даруйдаа 300 гаруй сая төгрөгөөр LEXUS 570 автомашин бэлтгүүлсэн явдал шүүмжлэл дагуулж байв. Тэрээр уг автомашиныг уналгүй, Төрийн өмчид шилжүүлэн өгсөн удаатай.  

Энэ удаагийн “Эрдэнэт”-ийн удирдлагуудын тансаглал Ц.Нямдорж сайдын хэрэглээнээс даруй 15 дахин давсан байгаа нь анхаарал татна. Тэд өдийг хүртэл байруудыг зарж борлуулалгүй, зориудаар нууж, ашиглалтын зардлыг нь үйлдвэрээс төлүүлж байгаа нь бүр ч хардлага төрүүлнэ.

Тэдний худалдан авсан гражуудын үнэ л гэхэд 467.5 сая төгрөгт хүрчээ. Энэ нь энгийн хоёр байрны үнийг 5-6 дахин нугалсан үнэ юм. Хэтийдсэн тансаг хэрэглээ гэж чухамдаа энэ л юм. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн өндөр албан тушаалтнуудыг татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарахыг үүрэгдээд л байдаг. Улсын үйлдвэрийн захирлууд нь түүнийг яг хажууд ханцуй дотроо үнэтэй хаусууд нуучихсан сууж л байдаг. Ийм л дүр зурагтай, төр засаг ажиллаж байна.

Дарга нарынхаа энэ хэтийдсэн үнэтэй байруудыг зарж, улсыг хохиролгүй болгох замаар зөв жишиг үзүүлнэ үү, Ерөнхий сайд аа. Тэдний байрыг зарсан мөнгөөр хэдэн сумдад цэцэрлэг барихад та лав муухай харагдахгүй дээ. 

Ж.МЯДАГБАДАМ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ С.БОРГИЛ

Тайлбар: Зайсан дахь “Жарден” хотхоны харагдах байдал 

Тайлбар: Зайсан дахь “Жарден” хотхоны харагдах байдал 



Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдлүүд (56)

  1. Eo soliorchihsn nigem be .100sayin bairand ch orj chadahgvi baihadyun 4.7terbum be .im uchraas ulsin hugjluus hoish changaaj amin huvin erh ashigaa burduulj baigaam tsalin deed zergeer avna arai davarsan bna uu ? Bairig nb avaad zeelin oron suutsgj yriad baigaa tndee oruulah herdgtei .tegsh erhee edleh heregtei

  2. ОТ,5Толгой,Эрдэнэт болон Газрын тос экспортлох зэрэг Том уйлдвэруудэд Болон ЭХ-ний салбаруудад Улс Орны Эрх Ашиг Алдагдаж ундсэндээ Гэрээ хэлцлийн хурээнд Гадныханд ашигтайгаар улмаар Монголын Улстерийг тогтворгуй байдалд орууллаа?! Улс орныхоо Эрх Ашгийг хангах хамгаалахад Халуун амь биеэ зориулахаа амлаж тангаргалж бсн ес Хурэлсух ямар дунтэй ажиллаж бна вэ? Ард тумний емне Тайлангаа тавьж дугнуулэх цаг тун ойртож бна даа!

  3. Ааааая НЭЭЭМКА агаа энтрээр жишээлээд аймар чаажийшдээ сда. Мэнгэт сда чинь энэ байтугай шаасныг яагаад дурдахгүй байгаамдээ.. Хоригдлуудаар бариулсан 2 харш байна ш дээ. ай... И-ГҮҮР ч гэж байх шиг лалрын сайт минь ИЧГҮҮР шүү ингэж захиалгат мэдээ шаах бол...

  4. Энэ заваан юмандаа арга хэмжээ аваад байрыг нь хураагаад 1 бол наймаагийн буцаах хэрэгтэй эрдэнэт үйлдвэрийг сайн идэж ууж өглөө гэж ийм байраар шагнаж байгаа юм уу?

  5. Төр гэж байдаг бол энэ идэж ууж ханадаггүй бирдүүдийг хөрөнгийн хурааж аваад шийтгээч ээ .Арай л хэтэрхий тансаглах юм үхэхгүй юм шиг л шуналтах юм аа

  6. төрийн өмчид хураан авч, борлуулж үйлдвэрийн хөгжлийн зардал эсвэл ажиллагсдын нийгмийн асуудалд дэмжлэг болгое. Энэ 2 хүн өнөөг хүртэл орох оронгүй явсан гэж үү: Бадамсүрэн чи уул уурхайн буяныг хангалттай хүртсэн, буяндаа бузар хэл ам бүү оруул , үр хүүхэд ач зээгээ хар хэл амнаас холуур байлга

  7. Шуналтай, ханаж цаддаггүй иймэрхүү үл бүтэх этгээдүүдийг зайлуулж, бүх хөрөнгийг нь хураагаач ээ. Хичнээн ингэж мэдээнд дурьдаад ямар ч ач холбогдол байхгүй. Гол нь шуналтангуудаын боломжид сайн хяналт тавих хэрэгтэй байна шүү дээ.

  8. badamsuren gishuun baikhdaa DSNK iin hajuudakh horoolold mash tom hemjeetei oron suuz solongos kompanias zeeler avaad mungiig n tulduggui 4 jil amidraad buur suuldee gadaadyn haryataar dalailgan solongos ezniig n solongos ruu buzaaj bsan..oron suuzaa hurtel luivraar avdag zugeer l luivarching yasan olon jil undur sentiid bid zaldag yum be buumed

  9. Төрийн мөнгийг хувийн юм шиг зарж зарцуулдаг Улс эх орноо үйлдврээ ард түмнээ боддоггүй луйварчид төрийг хямралд оруулж газар нутгаа зарж тонож гадныхны гар хөл болж урваад байгаа нөхдүүдийг Монгол төрөөс зайлуулах шаардлагатай!!! Ард түмэн минь бид ингэж дарлуулж хүлцэнгүй ядуу амьдрах ёстой юм уу??? Төр барьж байгаа энэ 2 намыг арчих ёстой юм шиг байна Тэмцэх хэрэгтэй босох хэрэгтэй!!!

  10. Ийм юмаа засаач засгийн газрын харьяалал бүхий сайд дарга нараа чадвар нь одоо цаг үетэй нийцэх цаг нь өнгөрсөн ийм. Хөгшчүүлийг тэтгэвэрт нь зоригтой гаргаач өндөр үнэтэй байшинд суух ердийн сууцанд амьдрах ялгаа юу байна даа адилхан л нутаг буцахад аваад явах биш

  11. Хэзээнээс л Монгол-Оросын хамтарсан нийгэмлэг Монголрос цветметийн захиралаар, одоо Эрдэнэтийн захиралаар ажиллаж ирсэн Бадамсүрэн гэж хүнээс өөр чадвартай менежер Монголд байхгүй юм уу. Дээшээ УИХ-ын гишүүн ч болохгүй, доошоо унаж чөлөөлөгдөх ч үгүй ингээд байгаад байна гэдэг нь албан тушаалынхаа үр өгөөжийг маш сайн мэдэрсэн, түүнийгээ хүртэж чаддагийг нь л илэрхийлнэ дээ

  12. Хүүк, Оюунэрдэнэ хоёр Бадамсүрэнг сая улируулан томилсон. Тэгэхээр ийм улаан цайм цагаандаа гарсан луйварчингаа дахин дахин томилоод байгаа Засаг төр шударга байж чадах уу? Өөрч их юм байгаа, энэ Оюунэрдэнэ Бадамсүрэнг цээжээрээ хамгаалж байгааг бодход эд нар хүзүү сээрээрээ холбоотой биз.

  13. Энэ арай дэндэж байна. Иргэд ядуурч туйлдаж байхад энэ хоёр гэмгүй царайлсан хулгайч нар яасан ичдэггүй сүгнүүд вэ.Эрдэнэт чинь тэгээд хэдхэн бүлэг луйварчдын бордооны газар юм байна л даа.Бослого гаргах хэрэгтэй. Тэгэхдээ эдний энэ үнэт хөрөнгөнд халдах хэрэгтэй.Засаг,их хурал тэр аяараа луйварчид.Бидний төлөө дуугарах тийм новш нэгээхэн ч байхгүй.Ёстой дургүй хүрчихлээ.

  14. Ёо больё. Энэ арай дэндэнэ. Орон нутагт төрийн мөнгөөр баяжсан тэрбумтангууд их байгаа ш дээ. Жишээ нь Увс аймагт гэхэд Увс ундарга ХХК гэхэд бүх сумдад, аймгийн төвд колонктай. Эзэн нь төрийн албан хаагч байсан. Наймаа панз хийж байгаагүй хүн. Энэ асуудлыг бас шалгах хэрэгтэй. Хөрөнгийн хураах хэрэгтэй.

  15. Төрд авд төрд байлга бүгдийг төр мэднэ төр гэдэг ард түмэн та нарын юм гээд байдгийн цаад учир ерөөсөө л энэ штээ. Ийм учраас нэг ч удаа бизнес хийгээгүй насаараа төрд сайд даога хийсэн хүмүүс бизнес эрхлэгчдээсээ илүү баян байдаг. Тэд үргэлж ард түмэн нарын юм төрд байлга гэхээр гэнэн тэнэгүүд дэмждэгийг дэндүү мэднэдээ ккк төрийн өмч сайхаан