Тренд мэдээ

Б.Гангаамаа Ч.Ариунзулын нар Денали ноён оргилд авирчээ

“Хайрхан аялагч” клубын үүсгэн байгуулагчдын нэг, уулын спортын мастер Ч.Ариунзул МУГТ, ОУХМ Б.Гангаамаагийн хамтаар өнгөрсөн сарын 31-нд Хойд Америк тивийн ноён оргил дтд-6144м Денали ууланд орон нутгийн цагаар 17.00-д амжилттай гарсан байна.

Ч.Ариунзул Монгол орны өндөр уулсаас гадна 2014.09.17нд  Европ тивийн ноён оргил Кавказийн нурууны Эльбрусийн дтд-5642м өндөртэй баруун оргилд, 5621м өндөртэй зүүн оргилд клубын гишүүдийн хамт нэг өдөрт багтан гарсан,

Мөн 2015 онд Өмнөд Америк тивийн ноён оргил дтд- 6962м Аконкагуа, 2013.10.29- нд Африк тивийн ноён оргил Килиманжора /дтд 5895м/, 2018 оны 5 сард Дэлхийн дээвэр Эверест хайрханы үндсэн отог- 5364м руу 10 хоногийн 200 гаруй км-ын явган аялал хийж байсан туршлагатай юм.

Г.ҮҮЛТ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close