Улс төр

МАН: Фэйсбүүк компани Сонгуулийн үеэр хамтарч ажиллах санал тавьсан

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар ѳнѳѳдѳр гурван асуудал хэлэлцсэн байна. Үүнд,

НЭГДҮГЭЭРТ, Захиргааны ерѳнхий хуульд оруулсѳн ѳѳрчлѳлтѳд Ерѳнхийлѳгч хориг тавьсан. Хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн байна.

ХОЁРДУГААРТ, Үндсэнмхуулийн цэцийн гишүүн Д.Ганзоригийн бүрэн эрх дууссантай холбогдуулан, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Д.Баясгаланг УИХ-ын дарга Г.Занданшатар нэр дэвшүүлж, бүлэг дэмжсэн байна.

ГУРАВДУГААРТ, Сонгуулийн тухай хуулинд оруулах нэмэлт ѳѳрчлѳлтийг хэлэлцсэн байна. Сонгуулийн тухай хуулийг өөрчлѳх замаар "Монгол Улс цаашид тогтвортой хѳгжихийн тулд эрх барьж буй нам давуу эрхээр хуулиас ѳѳрчилдѳггүй байх" асуудлыг чухалчилсан гэж тодотгов. Тиймээс цаашид "Монгол Улс -Нэг тойрог" хэлбэрээр сонгууль явуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

-БҮЛЭГ НӨХӨН СОНГУУЛЬ ЯВУУЛАХ ЁСТОЙ ГЭСЭН БАЙР СУУРИА ХАДГАЛНА-

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.

-Улс-нэг тойрог гэсэн хэлбэр манай улсын хууль тогтоомжид хэр нийцэх вэ?

-Ѳмнѳ нь ийм хэлбэр яригдаж байсан ч техникийн боломжгүй гэж үзсэн. Тиймээс нэг иргэн нэг хүнийг дугуйлах саналыг ажлын хэсэг дээр ярьж байгаа. Ер нь мѳнгѳний хүчин зүйлээс ангид сонгууль явуулах том боломж гэж гаднынхан зѳвлѳдѳг. Иргэн саналаа ѳгѳхдѳѳ сонголтоо хийчихээд ирнэ. Тэгээд л шууд зурчихна гэж тооцоолж байгаа. Дѳрвѳн жил тутам хуулиа ѳѳрчилдѳг байдлыг эвдэр ёстой гэсэн саналууд учраас ийм тѳсѳл орж ирж байгаа. Хаврын чуулганаар тѳслѳѳ ѳргѳн барьж, намрын чуулганаар батална гэж тооцоолж байгаа.

-Нэрсийн жагсаалтыг хэрхэн хийхээр тооцоолж байгаа вэ?

-Жагсаалтыг энгийн байлгах туршилтууд хийж байгаа. Зохицуулалт хийх боломжтой гэж харж байгаа. Нэг хавтгайд улс тѳрийн намууд нэр дэвшигчээ байрлуулна. Түүнээс аль нэг улс төрийн намаас нь нэр дэвшигчийг дугуйлна. Хуулиараа эхний 76 хүнийг   парламентад суулгана гэсэн үг.

-Сонгуулийн үеэр сошиал орчинд хяналт тавих уу?

-Хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрх чѳлѳѳнд халдаж болохгүй. Гэхдээ хуурамч хаягаас ханддаг байдалд хязгаар тавихаас ѳѳр аргагүй байгаа. Фэйсбүүк компани Сонгуулийн үеэр хамтарч ажиллахаар санал тавьсан. Тус компани улс орны сонгуулийн тусгаар тогтнолыг хүндэтгэн үзэхэд анхаарч, хэлтэс үүсгэн ажиллаж байгаа юм билээ.

ѳхѳн сонгуулийн талаарх цэцийн дүгнэлтийг хэлэлцсэн үү?

-Хэлэлцээгүй. Бүлэг УИХ-ын 42-р тойрогт нѳхѳн сонгууль явуулна гэж байр сууриа нэгтгэсэн. Энэ байр сууриа хадгалах болов уу.

Г.ИТГЭЛ

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ: Ч.ОТГОНБАЯР


Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close