Хууль

Б.Булган: Намайг Ц.Амгаланбаатартай нэг өрөөнд түгжиж, цаг гаруй хамт байлгасан

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны гэргий Б.Булган Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хандан бичсэн захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр захидалдаа, 

Банзрагч овогтой Булган би С.Зориг гишүүнтэй амьдарч байхад 1998 онд манай гэрт аймшгийн хүн амины хэрэг гарсныг Монгол даяараа мэдэж байгаа. Энэ хэрэг гарсан 1998 оны 10 дугаар сарын 2-ны шөнөөс авхуулаад намайг байцааж, ам зураг гаргуулж, мөн 14 хоног хорьж байсан. Энэ бүх үйл ажиллагааг би зөв гэж бодож, Ажлын хэсгийг дуудах бүрт цаг хугацаанд нь ирж, чадах ядахаараа тусалж, энэ хэрэг илэрнэ гэдэгт дандаа итгэл төгс явж ирсэн билээ. 

2015 оны 11 дүгээр сарын 13-нд намайг Тагнуулын Ерөнхий газар дээр 8 цагт ирээрэй гэсэн. Би өглөө нь ирээд, орой нь хоригдсон. Энэ удаад мөрдөн байцаагч нар нь Эрүүгийн хууль болон хүний эрхийг маш их зөрчсөн. 

1.Өмгөөлөгчгүй байцаасан.

2.“Танай гэрт очих шаардлагатай байна” гэж хэлэхэд нь би зөвшөөрч, гурван мөрдөн байцаагчтай гэртээ ороход араас нь гэнэт хориод хүн Амгаланбаатартай хамт орж ирсэн. /масктай, буутай, камертай/

Ингээд надад прокурорын тушаалыг танилцуулалгүй, шууд гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн. 

3.ТЕГ дээр эргэн ирээд Амгаланбаатартай хамт нэг өрөөнд цоожилж, нэг цаг орчим байлгасан. Мэдээж, энэ хүн намайг хэл амаар доромжилж, “унтаж хэвтэж байснаа санахгүй байна уу” гээд сандлын маань хөлийг өшиглөж, өдөөн хатгалга явуулж байсан. Амгаланбаатар нь том биетой боловч ухаан нь хөгжөөгүй учир намайг хоёр өгүүлбэр хэлсний дараа тэр юу ч хэлж чадахгүй, чимээгүй болсон. 

4.Мөрдөн байцаагч нар нь “нөхөн хэлэлцэх хугацаа дуусан” гэж хажуугаар өнгөрөхдөө хэлж байсан. 

5.Бүтэн өдөржин хоолгүй, хамгийн гол нь уух юмгүй байлгасан.

6.Хорьсныхоо дараа тэр”За одоо хэргээ хүлээ, бидэнд хангалттай нотлох баримт байгаа” гэж шахаж, сэтгэл санааны дарамт үзүүлж байсан. 

Ингээд би 10 сар хоригдоход надаас гурван удаа л байцаалт авсан. Шинэ юм огт асуугаагүй, гол нь хэргээ хүлээгэсэн агуулгатай, мөн урд өгсөн мэдүүлгүүд чинь хоорондоо зөрөөд байна гэхээс өөр зүйл огт байгаагүй учир би дахин мэдүүлэг өгөхгүй, гарын үсэг зурахгүй гэсэн. Мөн “энэ хоригдож байгаа хүмүүс алуурчид биш” гэж хэлсээр 10 сар хоригдсон. Үүний дараа миний хэргийг хэрэгсэхгүй болгож, энэ хүмүүсийн шүүх хурлыг намайг оролцуулахгүй, хаалттай хийсэн билээ. Одоо надад шинэ хэрэг нээж, яллагдагч болгосон байна.

Надтай мөрдөн байцаагч Бархасбадь хурандаа дөрвөн удаа мэдүүлэг авах гэж уулзсан. Сүүлийн хоёр удаагийн уулзалтаар тэр “өөрийн чинь тэмдэглэлийн дэвтэрт танай охины бичсэн зүйлийн талаар асуух хэрэгтэй байна. Хоёулаа хятад явах уу” гэхэд нь би “Би 82 настай ээжийгээ хардаг учир амжихгүй” гэхэд тэр “охин чинь яг хэзээ ирэх вэ” гэж байнга асууж байгаа. Миний охин Сийлэгмаа нь 1998 онд 13 настай, эмээ, өвөө дээрээ амьдарч байсан ба тэр хэзээ ч хүний дэвтэрт юм тэмдэглэх хүн биш юм. Иймээс хэрэв миний охиныг байцаах хэрэгтэй болвол камерт бичлэгтэй, өмгөөлөгчтэй, ямар нэг шахалт дарамтгүй уулзахад нь анхаарч өгөхийг би танаас хичээнгүйлэн хүсч байна. 

1937 онд миний өвөө Ц.Тамжав нь Бүх цэргийн яамны Санхүүгийн албаны дарга байхдаа хэлмэгдэж, цаазлуулсан ба 1964 онд цагаатгагдсан билээ. Тэр үеийн архивын баримтуудаас харахад, хэлмэгдсэн хүмүүс хэргээ зөвшөөрч, гарын үсэг зурсан байдаг. Энэ нь тэднийг ар гэр, эхнэр хүүхдээр нь барьцаалсан гэдэг юм билээ. Одоо миний охинтой уулзана гэдэг нь надад дарамт шахалт үзүүлж байгаа хандлага гэдэг сэтгэл надад төрж байна. 

Миний хань С.Зориг нь 1990 онд найз нөхдийн хамт ардчилсан өөрчлөлтийн төлөө тэмцэхдээ хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгэм байгуулах гэж зүтгэсэн. Иймээс 1937 он монголд эргэн ирэхгүй гэдэгт би гүнээ итгэж байна. 

Би энэ захидлыг бичихдээ:

1.Энэ хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд анхаарч, мөрдөн байцаах ажиллагаанд хэрэглэж байгаа залхаан цээрлүүлэх, айлган сүрдүүлэх, гэнэдүүлэх аргуудыг зогсоох.

2.Энэ хэрэгт холбогдуулан гэм буруугүй хүмүүсийг хэлмэгдүүлэхийг зогсох

3.Хэргийн нууцтай холбоотой ямар ч мэдээлэл бусдад тарааж болохгүй гэдэг нэрийдлээр надаас манай гэр бүлийн гишүүд, өмгөөлөгч, найз нөхдөөс минь гарын үсэг авсан тул үг хэлж болохгүй, өөрийгөө хамгаалах ямар ч боломжгүй болгосон.

4.Мэдээллийн хэрэгслээр нэг талыг барьсан, сөрөг мэдээлэл явуулж байгаа. 

Энэ бүгд нь монголын төлөө чин сэтгэлээрээ зүтгэж явсан С.Зориг гишүүний нэрийг гутааж, мөн ард түмний маань төр засаг, хууль цаазандаа итгэх итгэлийг маш ихээр бууруулж байгааг анхаарна уу" гэжээ.


Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдлүүд (6)

  1. Bulgang bur changa deglemd eruuden shuuj hergiig huleelge. Zorgiin aluurchdiin hamsaatan bur tsug alaltssan baih magadlal mash undur. Umnu ni Aldarjav geed eruugiin elementtei amidarch baihdaa 1 huuhniig alaad yal zavshaad ungursun. 1-g alaad bultaad garshsan hun 2-dahiig alah yu ch bish bailgui. Zorigoos hoish genet tansag amidarch ehelsen odoo hurtel tansaglasaar baigaa. Baitsaagchdaa meduuleg uguhgui geed salaavch uguud garaad yavsan mash tom ar taltai hund gar baigaan.

  2. chi ooroo iim baidald oruulsan hun shuudee hereg garahad ooroo bsan uneniig heleed shiideh asuudal shuudee ingej nuun darah yamar negen shaltgaan bgaad l odii hursen bishuu ooroo buleg etgeediin hamsaatan bishuu 20 jil nuun darlaa odoo heleh tsag chin bolson bishuu eh hun hunii hani um bol uneniig heleed hariutslaga hulee hergiig nuun darsanrne bol man iinhantai hamtarch hiisen hereg tegeed ch huuli zuin said ni omoorood bgaa bizdee unenee hel ard tumen harj bn

  3. Ciao! eguur.mn We put up of the sale Sending your commercial proposal through the feedback form which can be found on the sites in the Communication section. Contact form are filled in by our program and the captcha is solved. The profit of this method is that messages sent through feedback forms are whitelisted. This method raise the chances that your message will be open. Our database contains more than 25 million sites around the world to which we can send your message. The cost of one million messages 99 USD FREE TEST mailing of 50,000 messages to any country of your choice. When ordering a newsletter on June 8 and 9, you will be given a 50 percent discount. ( Weekend discount) This message is automatically generated to use our contacts for communication. Contact us. Skype live:contactform_18 Email - ContactForm@make-success.com WhatsApp - +353899461815

USD

Close
Close