Улс төр

ТОМИЛГОО: Автотээврийн үндэсний төвийг Б.Гүрсоронзон удирдана

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Автотээврийн үндэсний төвийн дарга П.Дэлгэрнаранг үргэлжлүүлэн ажиллуулахгүй гэх шийдвэрийг гаргаад байсан. Тус газраас  төрийн өмчит үйлдвэрийн газрууд болон компаниудын захирлуудтай нэг жилийн хугацаатай үр дүнгийн гэрээг байгуулдаг. Гэрээний хэрэгжилт хангалтгүй байвал сунгахгүй байх эрхийг эдэлдэг билээ.

Энэ дагуу ТӨБЗГ-аас Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас П.Дэлгэрнарантай үр дүнгийн гэрээг үргэлжлүүлэн байгуулахгүй гэсэн шийдвэрийг гаргасан байдаг. Тиймээс П.Дэлгэрэннаранг ажлаас нь чөлөөлж, нөхөн томилгоог хийсэн байна.

Тодруулбал, Автотээврийн үндэсний газрын даргаар Б.Гүрсоронзонг томилсон байна. Б.Гүрсоронзон нь Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын ТХБХ-ийн даргаар ажиллаж байгаад дэвшиж байгаа аж.

Г.ИТГЭЛ

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдлүүд (11)

  1. одоо залуу хүн эрч хүчтэй ажиллах юм байгаа биздээ дэлгэрнарангийн хувьд муу менежэр байгаагүй шдээ мэнэжмент сайн хийхгүй бол гүрсоронзон минь удахгүй чамайг ч муулаад сууна даа хогийн дарга байсан нөгөөх нь дээр байж нтр гээд шааж өгнө биздээ осол бага гарах болтугай нүүрсний тээвэр гүрсоронзонтой гүрсоронзгүй явна шдээ 2016, 2017, 2018 оны МУ , БНХАУ ХЭЛЭЛЦЭЭРТ яаж явагдав даа наад С бичиг чинь буцдаг байсан одоо хүрэхгүй байгаа энэ ажилыг л шилдэг МЕНЕЖЭР л хийсэн шдээ санаж байгаа биздээ

  2. sain bn .zuv bodoltoi sain hunleg zaluu tomilogdson bn Delgernaran bol daramdlagch mach ih hovoor ajlaa yvuuldag bie hit ih tooson hun dee . uuniig ni hamt ajilaj bgaa humuus ni bainga yridag . Er ni bol MAN ylbal Delgernaran AHam ylbal Puntsag boldog ene gaj togtoltsoogoo ali ert uurchluh bsan yum .suulin ueiin nuurs teeverleltiin hel am daguulaad bgaa buh asuudal Delgernarantai holbootoi shudee odoo dood talt ajillaj bgaa heltesiin darga nartai hariutslaga yrih heregtei ingej baij ene gazriin ajil jaahan saijirah baih shu .Shine zuv bodoltoi zaluu dargad amjilt husie

  3. Дүүд амжилт хүсэе. Ууртай дарга явж,сайхан байна аа.Олон л даргатай ажиллаж байлаа. Дэлгэрнаран шиг хамт ажиллаж байгаа цэргүүд ээ загнасан , өрөөнд нь ороход чи энд орж ирдэг хэн бэ? гэдэг хүн үзээгүй .Байнга л ууртай ,тэр энерги нь хамт олонд нөлөөлдөг байсан байх. Тийм хүн яаж удирдагч байх вэ дээ....

USD

Close
Close