Сурвалжлага, нийтлэл

БАГЦ: EGUUR.MN сайтын долоо хоногийн ОНЦЛОХ контентууд

Мэдээ, мэдээллийн EGUUR.MN  сайтын өнгөрөгч долоо хоногийн онцлох контентуудыг нэг дор багцлан хүргэж байна.

Г.Пүрэвхүү: МАА-г хөгжүүлсний дараа малчдаа хотоос хөөх хэрэгтэй


Улаанбаатар хот орчим амьдардаг малтай айл өрхүүдийг нийслэлийн ногоон бүсээс гаргах шийдвэр гаргаж, улмаар ээлж дараалсан арга хэмжээгээр нүүлгэн шилжүүлж байна. Бид энэ удаад нийслэлийн ногоон бүсээс “хөөгдсөн” малчин айлыг зорьж уулзлаа. Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат Г.Пүрэвхүү гуай 1974 оноос хойш мал маллаж байгаа аж. Бидний яриа зөвхөн ногоон бүсээс нүүлгэн шилжүүлсэн малчдын асуудлаар зогссонгүй богинохон хугацаанд олон сэдвээр ярилцаж амжлаа. 

-Нийслэлийн ногоон бүсээс малтай иргэдийг гаргах шийдвэр ажил хэрэг болоод багагүй хугацаа өнгөрлөө. Нийслэлээс гарсан малчид маань зүг чигээ олж буй бололтой. Таны хувьд?

-Миний хувьд бол зүг чигээ алдсан гэж хэлнэ. Энэ бол төр засгийн, дарга нарын бодит амьдралыг мэдрээгүй буруу бодлого шүү дээ. Нэгэнт МАА-г үйлдвэрлэлийн хэмжээнд байгуулж чадаагүй байж хотын иргэдэд оргиналь мах, сүүг нь идүүлдэг хэдэн малчдаа хөөчихсөн. Ногоон бүс, ногоон бүс л гээд өвс ногоотой газруудыг хайслаад хаячихсан. Тэр өвсийг чинь мал л иднэ. Монгол хүн газрынхаа үр шимийг хүртэж буй нь энэ. Одоо гэтэл яаж байна. Хагдраад гандаад өнжсөн өвс гал түймрийн эх үндэс болж байгаа биз дээ. Ийм ард түмэнд шууд хамаатай асуудлыг эрүүлээр, бодитоор бодох хэрэгтэй.

-Танайх нийслэл орчимдоо байхдаа болоод л байж тийм үү?

-Тэгэлгүй яахав. Эхнэр бид хоёр 40 гаруй жил мал маллаж явна. Бид хоёр 1982-1992 оны хооронд улсдаа 12 мянган төл бүрэн бүтэн бойжуулж өгсөн байдаг. За тэгээд зах зээлийн нийгэмд шилжээд бужигнаад ирэхээр хоёулаа хувьдаа хэдэн сайхан малтай болсон. 2011 онд Улаанбаатар хотод нүүж ирсэн. Насаараа мал дагасан бид хоёрт малаас өөр хийж чадах юу байхав. Найрамдал зуслангийн тэр өөд арваад саалийн үнээтэй суурьшаад авлаа. Ойр тойрныхондоо сүү, өрөм, тарагаа худалдаад, хүүхдээ сургуульд сургаад хот хөдөө хослоод сайхан байсан. Гэтэл ногоон бүсийг малгүй байх шийдвэр гараад 60 км алсад ирчихээд сууж байна. Энэ их олон муу урхагтай шийдвэр. Гэр бүл хүртэл хоёр хуваагдаад эдийн засгийн хувьд ачаалал нэмэгдчихлээ. Нөгөө хэдэн литр сүүгээ хот руу зөөж зардал нэмэгдэж байгаа учраас үнийг нь нэмэхээс өөр аргагүй боллоо.  Уг нь малчин хүмүүс чинь малаа л яаж тарган цатгалан тэнхээтэй  байлгах вэ гэж бодож явдгаас энэ хэдэн модыг хөрөөдөөд авчихъя гэж хэзээ ч боддоггүй. Хамгийн зөв  сэтгэлгээтэй хүмүүс бол малчид. Малчдынхаа үгийг сонсох хэрэгтэй. Өөрсдөө шийднэ, шийдхээрээ буруу шийднэ. Одоо ногоон бүсийн асуудал бүр тэлээд л  хаана жаахан модтой газар л харагдана тэнд мал байлгахгүй гээд хөөгөөд эхэллээ.  Одоо бас нэг өдөр хөөгдөх л байх. Монголчууд үнэн хэрэгтээ малын буянаар л амьдарч яваа. Монголчуудыг Оюу толгой, Тавантолгой биш, хэдэн мал нь тэжээж тэтгэж байна. Тэгэхээр нь хөрсөн дээрх бодит амьдралд хөлд тавьж үзэхгүйгээр шийдвэр гаргадаг асуудлаа дарга нар эргэж нэг хармаар л санагдах юм.

Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.



БАРИМТ:
“Эрдэнэт”-ийн удирдлагууд Жарден хотхонд 4.7 тэрбумын пентхаусыг ҮЙЛДВЭРИЙН МӨНГӨӨР авчээ


“Эрдэнэт” ТӨҮГ-ын удирдлагууд Зайсангийн тойруу гудамжид орших “Жарден” хотхоны 202, 302  тоот пентхаусуудыг 4.7 тэрбум төгрөгөөр авч, ашиглахгүйгээр нуужээ.  Уг худалдан авалтыг 2017 оны наймдугаар сард хийсэн байна.

Тухайн үед “Эрдэнэт” үйлдвэрийн Гүйцэтгэх захирлаар өнөөгийн удирдлага Х.Бадамсүрэн, Үйлдвэрийн Тэргүүн дэд захирлаар Б.Шинэбаатар, Үйлдвэрлэл эрхэлсэн орлогчоор Д.Эрдэнэцогтыг, Хөгжил, их барилгын асуудал эрхэлсэн орлогчоор П.Батболор, Эдийн засаг эрхэлсэн орлогчоор  Д.Дэлгэрбаяр  нар ажиллаж байв.

Зайсанд байрлалтай тансаг зэрэглэлийн “Жарден” хотхонд,

НЭГ ДЭХ БАЙРЫГ : 1 тэрбум, 406 сая, 250 мянган төгрөг,

АВТО ГРАШИЙГ: 156 сая 250 мянган төгрөгөөр

ХОЁР ДАХЬ БАЙРЫГ : 2 тэрбум, 812 сая, 500 мянган

АВТО ГРАШИЙГ: 312 сая 250 мянган төгрөгөөр тус тус худалдан авчээ.

Эдгээрийн нийлбэр нь, 4 тэрбум 687 сая 250 мянган төгрөг юм. Уг байруудыг “Эрдэнэт” үйлдвэрийн үндсэн хөрөнгөнд бүртгэж, ашиглалтын зардлыг байгууллагаас бүрэн хариуцаж ирсэн байна.

Бичвэрийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.



О.Дэлэг:
Аквариумын загасны дуудлага худалдааг анх удаа зохион байгуулах гэж байна