Спорт

Ш.Энхийн-Од: Багийнхнаасаа салаад явна гэхээр хэцүү л байна

Улаанбаатар хотын төв талбайд энэ сарын 3-7-ны хооронд сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 18 хүртэлх насны ДАШТ болсон.  Таван хоногийн турш үргэлжилсэн уг тэмцээнд 32 орны 40 баг өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан билээ. Харин манай улсын тамирчдын хувьд хөвгүүдийн баг шилдэг наймын шалгарсан юм.

Хөвгүүдийн хувьд шигшээ наймд Туркийн багтай учраа таарсан. Уг тоглолтод хоёр баг ээлж дараалан оноогоор нэгнийхээ дээр доор орсон гал гарсан тулаан өрнөсөн. Гэвч тоглолтын тооны харьцаа 19:18 харьцаатай байхад Туркийн баг холын шидэлтийг гүйцэтгэж 21 оноонд хүрснээр хожлыг авч, цааш шалгарсан юм.

-ХЭВЛЭЛИЙНХЭН  ХОЖВОЛ ЯРИА АВНА ГЭЭД БҮГД ХҮЛЭЭЖ БАЙСАН-


Ингээд манай сурвалжлах шигшээ багийнхаа тамирчидтай уулзахаар төв талбайг зорилоо. Биднийг очиход монголынхоо багийн тоглолтыг үзэхээр ирсэн үзэгчид талбайгаас гарч байсан юм.  Харин уг тэмцээнийг зохион байгуулалтад оролцож, шууд дамжуулалтыг хүргэж байгаа  MNBSports сувгийн тайлбарлагчидтай уулзаж тамирчдыг сураглахад тэднийг байрлаж байгаа газар луугаа явсан удахгүй ирнэ, хүлээж байхад болно гэв.

Гэвч биднээс өөр дотоодын хэвлэлүүд харагдахгүй байсан бөгөөд энэ талаар лавлахад, “Та нар арай л оройтож ирлээ. Яг тоглолтын үед баахан хэвлэлүүд хүлээгээд зогсож байсан. Гэхдээ хэвлэлийнхэн хожвол яриа авна гээд зогсож байсан. Бараг яриа авсан хүн байхгүй дээ. Бид ч тамирчдын тэмцээн дуустал тамирчдыг сатааруулахгүй гээд утсыг нь хураагаад авчихсан, хэвлэлд яриа өгүүлэхгүй гэсэн байр суурьтай энэ хүрсэн” хэмээн ярив.

Ингээд Монголын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 18 насны шигшээ багийн тамирчдын тэмцээний дараах сэтгэгдлийг хүргэе. 

-АЗИЙН АВАРГАД ОРОЛЦОХДОО БИД МОНГОЛЧУУДЫНХАА ИТГЭЛИЙГ АЛДАХГҮЙ САЙН ТОГЛОХ БОЛНО-


Тэд тэмцээний талаар “Бид хангалттай сайн тоглож чадсангүй. Дараагийн удаад найман сард болох азийн аваргад Монголчуудынхаа итгэлийг алдахгүй сайн тоглох болно” хэмээв.

-Багийн бэлтгэл сургуулилт, хоорондоо нэгнийгээ ойлгож тоглоход саад байсан уу?

-Үгүй ээ. Бид хоёр сарын өмнөөс бэлтгэлээ эхэлж хамтарч хийсэн. Харин тэмцээн эхэлснээс хойш хамтдаа байрлаж бэлтгэл сургуулилтаа хийх болсноор нэгнийгээ илүү их мэддэг болсон. Тэмцээний өмнө ч тэр, тоглолтын явцад ч сандрал гэх зүйлгүй их тайван байсан.


-U18 насны шигшээ баг ирэх найман сард азийн аваргад оролцох байгаа. Гэвч Ш.Энхийн-Од сургуульдаа сурахаар АНУ-ыг зорьж та бүхэнтэй хамт явахгүй байх магадлалтай гэж сонссон энэ талаар?

-Тэрийг сайн мэдэхгүй байна. Дасгалжуулагч л шийдэх байхдаа. Ямартай ч бид тэр хүртэл сайн бэлтгэлээ хийнэ. Бидний насны олон арван сайн тоглодог хүүхдүүдээс сонгогдоод л явах байхдаа.


-Л.Авирмэдийн хувьд өнөөдрийн (06/07) Турк улстай хийсэн тоглолтыг ээж нь Завхан аймгаас ирж үзсэн шүү дээ. Сэтгэгдэл ямар байсан бэ, ээж нь тоглолтын дараа юу гэв? Мэдээж тэмцээнд орох гээд удаан уулзаагүй, утсаар ч ярьж чадаагүй байсан байх?

-Тоглолтын өмнө ээж нь чиний тоглолтыг үзэхээр ирсэн гэж хэлсэн. Гайхсан шүү. Бид утсаа хураалгачихсан орчноос тасарчихсан тэмцээндээ л анхаарч байсан. Харин тоглолтын дараа ээж минь миний хүү сайн байна гээд үнссэн.


-А.Батхуягийн хувьд бусад тамирчдаас нуруугаар харьцангуй нам шүү дээ. Олон орны тамирчин хүүхдүүд ирсэн тэр тусмаа өндөр нуруутай байна. Чиний хувьд тэдэнтэй тоглоход нурууны өндөр хэр саадтай байв?

-Надад бол нээх ялгаагүй байгаагүй ээ. Өндөр нуруутай хүмүүстэй тоглоод сурчихсан. Бөмбөгөө давуулаад л шидчихдэг. /Инээв/