Улс төр

С.Амарсайхан ХУУЛЬ БУСААР АЖЛААС ЧӨЛӨӨЛСӨН гэх үндэслэлээр шүүхэд дуудагдаж эхэлжээ

-С.АМАРСАЙХАНЫ ТОМИЛГОО У.ХҮРЭЛСҮХИЙН ТАЛЫНХАН БОЛОН АН-ЫН ЗАРИМ ФРАКЦИД АШИГТАЙ БАЙНА-

Хотын дарга С.Амарсайхан албан тушаалаа авсан даруйдаа орлогчоо ЗУРГАА болгож, нийслэлийн харьяа 32 агентлагийг 34 болгон НЭМЭГДҮҮЛСЭН. Бүтцийн өөрчлөлт нэрээр хэд хэдэн агентлагийн нэрийг сольж, удирдлагын бүтцийг өөрчлөх ажлаа эхлүүлсэн билээ.

С.Амарсайханы явуулсан томилгоо нь эрх баригч нам доторх У.Хүрэлсүх, АН-ын зарим бүлэг фракциудад ашигтай туссан. Харин 60 тэрбумынхан гэгддэг бүлэглэл буюу Ц.Сандуйгийн талынхан ажлаасаа чөлөөлөгдөх нь их байгаа юм.Хотын хуучин бүтцийг 60 тэрбумынхан нэрийн дор самарч байгаа нь нэг талаасаа ихээхэн зохисгүй хэрэг билээ.

Тухайлбал, Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэнг 2019.06.05-ны өдөр үүрэгт ажлаас нь “сахилгын шийтгэл” нэрээр чөлөөлж, тухайн өдрөө Урлаг.мн сайтын эрхлэгч Э.Цэнд-Аюушийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон билээ.

Нийслэлийн соёл урлагийн газрын дарга асан Ж.Дамдинцэрэн “Хэсэг бүлэг хүний эрх ашиг, хувийн сонирхол, худал гүтгэлэг, цуурхал, явуулгаар халагдаж байгаа тул шүүхэд хандаж, үнэн мөнийг нь тогтоолгож, эрхээ хамгаалж, нэр төрөө сэргээлгэх болно” гэж мэдэгдсэн юм.

Улмаар Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулууныг чөлөөлж, нөхөн томилгоог хийгээд буй. Тэрбээр шүүхэд хандахаар бэлтгэлээ хангасан талаар эх сурвалжууд мэдээлэв. Хачирхалтай нь, Э.Болорчулууны оронд  Ардчилсан намыг засаг барих үед Баянзүрх дүүргийн газрын албаны даргаар ажилаж байсан А.Энхманлай томилогджээ. А.Энхманлай нь Баянзүрх дүүргийн засаг дарга асан Б.Пүрэвдаваатай ойр байдаг залуусын нэг юм. 

-НАЛАЙХЫН ЗАМЫН ЗӨВЛӨХИЙН ТЕНДЕРИЙГ АВСАН КОМПАНИЙН ЗАХИРЛЫГ АЛБАН ТУШААЛД ЗҮТГҮҮЛСЭН Ч АТГ ЗӨВШӨӨРӨӨГҮЙ БАЙНА-

Хотын дарга С.Амарсайханы хийж буй зарим томилгоо хэт хувийн шинжтэй, Ардчилсан намын угшилтай хүмүүст боломж олгож буйд намынхан шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Тухайлбал, АН-ын гишүүн, Газар зохион байгуулагч мэргэжилтэй Б.Ууганбаяр гэдэг мэргэжлийн бус хүнийг Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын албан тушаалд томилсон.

Б.Ууганбаярын эхнэр Т.Пүрэвхатан нь “Оюуны Ундраа” компанид зөвлөхийн ажил хийдэг. Тэрбээр Аж үйлдвэрийн яамны хэлтсийн даргаар ажиллаж байсан ч "газрын" гэх хэргээр баривчлагдаж байсан түүхтэй нэгэн юм.

Уг томилгоонд намынхан нь ихээхэн бухимдаж, “Ерөнхий сайдад С.Амарсайханыг ховлоно” гэхчлэн ярилцсан байдаг.

Сүүлийн өдрүүдэд хотын дарга С.Амарсайхан Нийслэлийн Автозамын газрын даргыг чөлөөлөх ажилд идэвхийлэн оролцож буй. Тэрбээр, Налайхын замын зөвлөхийн тендерийг авсан компанийн захирлыг уг албан тушаалд томилохоор зүтгүүлж хүртэл үзжээ. Гэвч АТГ-аас “Эрх ашгийн зөрчилтэй” гэж үзсэн тул тус компанийн өөр нэгэн хамаарал бүхий этгээдийг томилохоор нэр илгээсэн ч мөн л зөвшөөрөгдөөгүй байна.

Энэ мэтээр С.Амарсайханы томилгоо  хөшигний ард шүүмжлэл дагуулсан хэвээр байна. Намын нөлөө бүхий хүмүүс нь “С.Амарсайхан ингэж улайрч байгаад шүүх дээр унана. Хууль бусаар чөлөөлөлсөн хүмүүс нь эргээд ажилдаа ороод ирнэ” гэж ярьж буй юм.

Ж.МЯДАГБАДАМ

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдлүүд (4)

  1. Amarsaihan arai dendej baina shvv hurdan shvvhed duudagdaad dald oroosoi ene hvn neg l bish hvn yumaa mungutei bolohooroo ingej aarhaj bgaan baihdaa tiimbish shvv niisleliin ard irgej bidend ajlaa meddeg hvneer udirduulmaar baina. ERUNHII SAIDAA. Halagdaj baigaa zaluus bvged sain ajilchid bailaa harin odoo jinhene BANTAN BOLJ BAINA SHVV.Amarsaihan guai ta arai dendvv amia hicheej alban tushaalaa ashiglaj baigaa hvmvvs taniig ingej l dvgnej baina

  2. Amarsaihan uuruu ajillaj chadahgvi tegsen murtluu megershsen sain saunaar barahgvi mundag ajilchidaa ajlaas halaad baigaa ni hen hvnii durgvitsliig hvrgej baina. Mash muu baina shvvhed hurdan ochood zailaasai bilee

  3. Amarsaihan uuruu ajillaj chadahgvi tegsen murtluu megershsen sain saunaar barahgvi mundag ajilchidaa ajlaas halaad baigaa ni hen hvnii durgvitsliig hvrgej baina. Mash muu baina shvvhed hurdan ochood zailaasai bilee

  4. Amarsaihan uuruu ajillaj chadahgvi tegsen murtluu megershsen sain saunaar barahgvi mundag ajilchidaa ajlaas halaad baigaa ni hen hvnii durgvitsliig hvrgej baina. Mash muu baina shvvhed hurdan ochood zailaasai bilee

USD

Close
Close